Л.Мөнхбаясгалан: Томоко, та энэ удаа улаан шугам давлаа. Агуу Чингис хааны өлгий нутагт амьдрах таны хугацаа дуусч байх шиг байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 40 сек
180
legacy:2025/08/munhuu.jpg

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Монгол Улсад бэр орсон Томоко гэгч бүсгүй минь ээ…

Та манай сайхан оронд ажиллаж амьдарч, ардчилсан нийгмийнх нь давуу байдлыг ашиглан олонд танигдаж сайн сайхан амьдарч байгаад бусад хүмүүсийн адил хүндэтгэж байлаа. Гэхдээ Монгол түмний эрхэмлэн хайрладаг үндэсний баатар, соёл, ёс заншил руу минь “хорон үгс” сумлах тоолонд чинь бусдын адил дургүй хүрсээр өнөөдрийг хүрэв. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлдэг эрх чөлөөг би сэтгүүлч хүний хувьд ямагт дээдлэдэг ч Томоко та энэ удаа улаан шугам давлаа. Эхэн үедээ би таныг санамсаргүй алдаа гаргадаг гэж бодож байсан ч үнэхээр санаатай хор гүйлгэж суудагийг чинь мэдэрсэн тул зөвлөгөө өгье. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж ухаант ард түмний минь үг байдгийг сануулъя. Мэдэхгүй бол мэдэж ав!!! Олж унш, ойлго!!! Ард түмнийг минь доромжлож, эх орныг минь басдаг хэлний мэдлэг чинь хангалттай хүрнэ!!! Бас аливаа юм хэм хэмжээтэйг сана!!! Таван литрийн саванд таван литр л ус багтдаг. Гаднаас ирсэн танд энэ улсад хийх юм хэмжээтэй!!! Хийх ёсгүй үйлээ хийж, хэлэх ёсгүй үгийг бүү хэл,

“Урт хэл хүзүү орооно” гэж айхтар сэрэмж үг бий. Аль ч улсад нийгмийн хэм хэмжээ гэж байдаг. Монгол хүн бүрийн цусанд урсдаг, зүрхэнд лугшиж байдаг үндэсний бахархал, ёс заншил, түүх соёл руу минь бүү нулим!!! Аливаа ард түмнийг үгүй хийхэд түүхийг нь гуйвуулж, үгүйсгэдэг технологи байдгийг бид мэднэ. Эл үйлдэлд та оролцож, өдөөн хатгаж баясаж суугаа харагдсан. Танай улсад байдаг шиг манай улсад бас үндэсний үзэлтнүүд байдаг юм шүү!!! Монголын түүхэнд гаднаас ирж төр улсыг минь самаралцсан харь эм ганцаар тоологдоогүйг бид мэднэ. Тиймээс сэрэмж алдана гэж үгүй. Эцэст нь хэлэхэд агуу Чингис хааны өлгий нутагт амьдрах таны хугацаа дуусч байх шиг байна!!! Бэрийн журамгүй, даруулгагүй, хадам талдаа тахимдуу бус, хүндлэлгүй бэрийг төрхөмд нь буцааж орхидог заншилтай ард түмэн билээ бид. Агуу түүхт, Их хааны нутагт хичээж амьдар, даруу төлөв яв, Томоко” гэжээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бодит байдал1 сар өмнө

    Асуудал Томоко-д биш, молор-эрдэнэд л байсан шүү!. Ганц энэ удаа биш олон удаа молор-эрдэнэ, Монгол хүнийг үндэс угсаагүй,газар нутаггүй,бараг цыган маягийн тэнүүлчид гэсэн утгатай юм ярьж ,бичиж,сурталчилж байхыг сонсож байв!

  • Н
    Настан1 сар өмнө

    Нөхрийнхөө дүү нарт тааламжгүй ханддаг талаар анх өөрийнх нь амнаас сонсоод санаа буруу хүн байна даа гэж бодсон.Авгайчуул буруу сэхвэл их л төвөг учруулна.

  • З
    Зочин1 сар өмнө

    Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan

  • Э
    Ээлдээ1 сар өмнө

    Томоког зайлуулаачээ. Би анх л хэлдэг байсан.

  • З
    Зочин1 сар өмнө

    нэг биш авгай

  • З
    Зочин1 сар өмнө

    Төрд баг зүүж орсон Улаанбэх энэ тэр гээд сэтгүүлч нэртэй чононууд чинь харин ч УЛААН ШУГАМГҮЙ солиорч байгаа байх шүү. Жэнкогийн суганы үс минь

  • З
    Зочин1 сар өмнө

    Улаан шугам давсан гэвэл төрд ч баг зүүж улаан шугам давсан нь олон байх вий

  • З
    Зочин1 сар өмнө

    япончууд маш шударга, өндөр ёс суртахуунтай хүмүүс болохоор ёстой нэг ясыг нь хавтайтал шүүмжилдаг байх л даа. ингэж шүүжлэх хүмүүс ховор доо, ялангуяа европчууд бол танай орон үзэсгэлэнтэй, та нар сайхан сэтгэлтэй гэх маягийн манж үг хэлээд зулгуйдаад өнгөрнө, тэрэнд нь манайхны баярлаж хөөрнө гэж жигтэйхэн ... олон жилийн өмнө бас нэг япон сэтгүүлж манайхны байгаа байдлыг шүүмжилж бичээд бас л баахан хараалгасан даа, аавынхаа төрөөс хулгайлсан мөнгөөр гадаад өндөр боловсрол эзэмшиж ирээд юу ч болоогүй юм шиг явдаг Монгол залуусыг ойлгодоггүй гэх маягийн юм бичсэн байсан ...

  • З
    Зочин1 сар өмнө

    jungaa japan hoyr

  • З
    Зочин1 сар өмнө

    ene zavaan japan ii tagnuul avgai g mgl s hooh heregtei

  • З
    зөв1 сар өмнө

    Шударга гишүүний зөв

  • З
    Зочин1 сар өмнө

    Хэ улаан шугам давсан гэвэл тийм баг зүүсэн монголжсон нөхдүүд монгол даяар хог шиг их байгоо хааныг хүртэл манайх газар нь манайх гэх болсон байх оо

  • З
    Зочин1 сар өмнө

    Чи өөрөө юу хийж бүтээсэн юм. Үний нь хэлсэн байна ЧИНГИС гэж цээжээ дэлдэхээс өөр юу хийж байнаа. Ганц үйлдвэр, ганц ч гэсэн юмаа өөрсдөө хийж чадахгүй байгаа нь үнэн ш дээ.....

    • З
      Зочин1 сар өмнө

      Үхэр унасан хүнд нохой өшөөтэй Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй ~Монгол ардын зүйр үг~

  • З
    Зочин1 сар өмнө

    Томоко гэгч бүсгүй рүү давшлан дайрах аа болчих бичлэгийг нь үз чих хэн юу ярив сонс дүгнэ

  • З
    Зочин1 сар өмнө

    Zov heljee

  • З
    Зочин1 сар өмнө

    Зөв сайхан хэллээ. Гэхлээ Мөнхбаясгалан та завхөн хэлээд шүүмжлээд орхих биш аливаа асуудлыг дуустал үр дүнг гаргаж бхйвал хэрэгтэй санагдаж байна.

  • З
    Зочин1 сар өмнө

    Зөвдөө хөө, захын баагийд дарлуулдаг байж бас болохгүй ээ, бидний нийтлэг алдаа дутагдалыг хэлэлгүй яахав, гэвч бас юманд хэмжээ бий!