Есдүгээр сарын 1,2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:2026/08/751.jpg

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийхээр болжээ. Гэхдээ есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины улсын дугаараар тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд бүх автомашин замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Харин нийслэлд хэрэгжиж буй тэгш, сондгой дугаараар зорчуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Уг зохицуулалтын хүрээнд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилж, 07:00-21:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.