Т. Мөнхсайхан: Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан эрүүл мэндийн ажилтны ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгоно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 13 сек
160
legacy:munkhsaihan gishuun/631345465_1225241086372744_2218639946039369287_n.jpg

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан өнгөрөгч долоодугаар сард Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл эл хуулийн төсөлд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан эрүүл мэндийн ажилтантай холбоотой орсон заалтын талаар тэрбээр танилцууллаа.

Тэрбээр энэ талаар "Эрүүл мэндийн ажилтнууд өдөр бүр хүний амь нас, эрүүл мэндийн төлөө өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Тиймээс тэдний ажил үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд, амь насанд нь учирсан хохирлыг бодитоор хамгаалах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай.

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөлд энэ асуудлыг тусгайлан зохицуулж байна.

Ажил үүргээ гүйцэтгэх явцад халдвар авсан, хүчирхийлэлд өртсөн, химийн бодис болон цацрагийн нөлөөнд орсон, механик гэмтэл авсан, зам тээврийн осолд өртсөн зэрэг тохиолдолд нөхөн төлбөрөөс гадна эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, эмийн зардлыг улсын зардлаар бүрэн хариуцна.

Ажлын ачаалал, мэргэжлийн халшрал, хоёрдогч сэтгэл зүйн гэмтлийн улмаас сэтгэцийн эмгэг үүссэн нь тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн хамгаалалтад хамруулна.

Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан эрүүл мэндийн ажилтны ар гэрт 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгоно.

Нас барсан ажилтны асрамжид байсан хүүхдийг ажилласан жилийн болзол үл харгалзан төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулна.

Эрүүл мэндийн ажилтан бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалдаг шиг төр, ажил олгогч тэдний амь нас, эрүүл мэнд, ар гэрийн нийгмийн баталгааг хамгаалах ёстой.

Энэ бол халамж биш хөдөлмөрийн шударга хамгаалалт юм" гэв.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/30

    Удирдах алабныхаа чадамжыг сайжруулмаар байнаа. Ховоор ажилаа хийж чадвартай боловсон хүчнээ үнэлэхгүй хавчиж байх юм

  • З
    Зочин2026/08/30

    эрүүл. мэндийн. салбарт. эмнэлэгүүдэд. ямар. хүмүүс. ажлаад. байгааг. шалгаж. байх. шаардлагатай. ямарч. чадваргүй. ард. иргэдийн. эрүүл. мэндээр. тоглосон. юуч. мэдэхгүй хачин. зангаас. цаашгүй. этгээдүүд. эмч. гээд. сууж. байх. юм

  • X
    x2026/08/29

    pyzda

  • З
    Зочин2026/08/29

    Коридор шахсан 20.000 төгрөгөөр нугалаад төсвөөс хулгайлсан мөнгөөрөө тэтгэмж олго л доо

  • З
    Зочин2026/08/28

    Луйврын салбарт төрөөс тэтгэмж өгч яанам төрөө давхар луйвардаж байна даа

  • G
    Ganaa2026/08/28

    Ослыг судлах дүрмээр 36 сарын орлоготой тэнцүү гээд заагдсан байгаа

  • А
    Ашгүйдээ олон хүнд буян болно баярлаллаа2026/08/28

    Ашгүй дээ олон хүнд буян болно

  • И
    Иргэн2026/08/28

    ВАКЦИН НЭРТЭЙ ХОР ШАХАЖ ӨЧНӨӨН ЗАЛУУС ӨНГӨРЛӨӨ. ӨГӨХ МӨНГӨ НЬ ХҮРЭЛЦЭХ ҮҮ. САТАНЫ ХОР ШАРСАН ХЭН2 ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

  • З
    Зочин2026/08/28

    Сайхан мэдээ байна

  • Б
    Батнягт2026/08/28

    Энэ их зөв залуу... Дандаа бодлого шийдвэр ярьж байдаг... Ийм залуугаар Сайд хийлгээрэй...

    • З
      Зочин2026/08/28

      Болио. Сайд хийж чадахгүйгээ харуулаа биздээ

  • Х
    Хэцүү2026/08/28

    ХЭЦҮҮ ДЭЭ...АЖИЛ ДЭЭРЭЭ ӨНГӨРЧ ҮҮ ГЭЭД Л БААХАН ЦАГДАА ШҮҮХ БОЛОХ ВИЙ...ИХ МӨНГНИЙ ЦААНА ОЛОН АСУУДАЛ ГАРНА ДАА

  • З
    Зочин2026/08/28

    Зөв ш дээ юун заа даа вэ

  • З
    Зочин2026/08/27

    За даа хүний төлөө биш мөнгөний төлөө хүмүүст тэтгэмж энэ тэр гэх хэрэг байна уу энэ ёрын нөхөр эмч нарыг хүний төлөө биш өөр шигээ мөнгөний шуналт мөнгөний төлөө болгож өвдсөн хүн эмнэлэгт хэвтэх ч боломжгүй болгосон тийрэн

  • Г
    Г.Банзрагч2026/08/27

    Энэ хуулийн төсөл нь хэзээ уих дээр батлагдаж хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ дээ зайлуул

  • З
    Зочин2026/08/27

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud