Голомт банк агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон Эко Сквер Энержи Дистрибюшнс ХХК-тай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:2026/08/1234.jpg
legacy:2026/08/123.jpg

Голомт банк агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Эко Сквер Энержи Дистрибюшнс” ХХК-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


Нийгмийн хариуцлагын хүрээнд Голомт банк 2025 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Эко Сквер Энержи Дистрибюшнс” ХХК-тай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын 300 өрхөд агаар-агаарын дулааны насос суурилуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Энэхүү төр, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн төслийн дараагийн үе шатыг эхлүүлэх зорилгоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр талууд санамж бичигт үзэглэлээ.

legacy:2026/08/12345.jpg