Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 3-нд эхэлнэ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:2026/08/NewStampUBNcopyRecoveredRecoveredRecoveredRecoveredRecoveredRecoveredRecoveredRecoveredRecoveredRecoveredRecovered.jpg

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах нэгдүгээр шатны бүртгэлд нийт 100,481 хүүхэд хүсэлт илгээжээ. Бүртгэлийн хариуг наймдугаар сарын 26-наас эхлэн эцэг, эх, асран хамгаалагчдын бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр илгээх юм байна.

Харин цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийн хүсэлтийг есдүгээр сарын 3-11-ний өдрүүдэд хүлээн авна.

Энэ шатны бүртгэлд нэгдүгээр шатны бүртгэлд хамрагдаж амжаагүй, мөн түр оршин суух хаягтай хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүсэлт гаргах боломжтой юм.