Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zamiin tugjee/449461206_7653645961414852_3318698322711150984_n-Recovered.png

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурал болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал өглөө 07.00-21.00 цагийн хооронд хязгаарлалт үйлчлэх юм.

Өнөөдөр буюу бямба гарагт сүүлийн орон нь сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.