Талийгаач охины аав: Охиныхоо цогцсыг анх харахад шатаж түлэгдээд нүүр, ам, хамар, чих нь юу ч үгүй болсон байсан

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 24 сек
170
legacy:aav.JPG

Ховд аймгийн Буянт сумын нутагт энэ сарын 1-нд 10 настай охин хөрш айлынхаа тарвас хураах ажилд туслахаар яваад сураггүй болж, эрэн хайх ажиллагааг явуулсан. Гэвч харамсалтай нь хөрш айлынх нь эрэгтэй трактор жолоодох үедээ мөргөж амийг нь хөнөөгөөд улмаар галдан шатааж, цогцсыг нь булсан гэдгээ хүлээн зөвшөөрч цагдаад цогцос нуусан газраа зааж өгсөн байдаг.

Одоогийн байдлаар хэрэгт холбоотой гэх зарим хүмүүсийг цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй. Тэгвэл амь хохирогч охины аав С.Аманжол Ховд.мн сайтад анх удаа ярилцлага өгчээ. Тэрбээр хэлэхдээ "Миний охины аминд хүрсэн хүмүүс хэрэг нь илрээгүй байхад эртнээс өмгөөлөгч авч бэлдсэн байсан. Би өөрөө өмгөөлөгч авах гэсэн боловч надад үнэхээр санхүүгийн боломж байхгүй учраас Монголын ард түмнээс тусламж хүсэж та бүхэнд хандлаа. Нэг өмгөөлөгчтэй утсаар холбогдоход "22 сая төгрөгөөр өмгөөлнө" гэсэн" хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр болсон явдлын талаар "Ийм зүйл болно гэж ёстой бодож байгаагүй. Олон жил хөрш байж хамт явлаа. Бараг нэг тогооноос хоол цай идэж ууж явсан хүмүүс шүү дээ. Тэднийг тийм юм хийнэ гэж ёстой бодоогүй. Хэлэх ч үг олдохгүй үнэхээр хэцүү байна. Би эхнэр авснаасаа хойш арван хэдэн жил тэр хашаанд хөрш айл байж ирсэн. Энэ хугацаанд нэг нэгэндээ муу юм ч санаж явж үзээгүй. Хүүхдүүд маань ч хоёр биенийдээ ороод л хонож өнжөөд явдаг байсан. Хөршүүддээ хар буруу санаж явж үзээгүй" гэв.

Түүнчлэн анх охиныхоо цогцсыг харахад ямар байсан талаарх сэтгүүлчийн асуултад "Харахад үнэхээр нүд хальтрам байсан. Өөрийгөө барьж, тэр бүхнийг эхнэртээ хэлээгүй. Охиныхоо цогцсыг анх харахад бие нь ногоороод нүүр, нүд, ам, хамар, чих ч байхгүй байсан" хэмээн харамсан ярьжээ.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэг муу өмгөөлөгч 22 сая гэсэн гэнэ үү. Хүний зовлонг мөнгө болгож харсан шаар чинь. Энэ өмгөөлөгч нарт хүн чанартай юм бүр нэг ч байхгүй гэж үү.

  • З
    Зочин

    Хасагуудаас нутгаа салгаж тарааж байрлуулж хөөж явуулах ажил хий. Хотод байгаа золбин хасагууд их лайтай байна

  • Б
    Бек

    МАНАЙ ХАСАГУУД Ч НЭР ХҮНДГҮЙ БОЛЖЭЭ.

  • М
    Монгол

    Энэ өмгөөлөгч нэртэй хулгайч нарын нэхдэг мөнгөнд хязгаар тогтоомоор юм.Амандаа орсон тоогоо хэлдэг хулгайч нар шүү.

  • З
    Зочин

    Ямар арга хэмжээ авдаг юм тэрийг нь тултал нь авах хэрэгтэй шүү ялын дээд бүх насаар нь хорь

  • З
    Зочин

    Энэ өмгөөлөгч нар арай хатуу юу айн ард түмэндээ үйлчлэх гэж ийм мэргэжил эзэмшин баймаар даа…Бас наанатай цаанатай баймаар даа

  • З
    Зочин

    hovdiinhon bugd gajig malnuud

    • З
      Зочин

      Бусад нь бусад нь сайн

  • Z
    Zochin

    Buzar ! , aimaaaaar umaa . Chamgiin chatuu yl ogoch estoi

  • З
    Зочин

    Цаазын ял сэргээхгүй бол яагаад ч болохгүй болжээ, гэмгүй жирийн иргэд охид хүүхэд амьд явах ямар ч баталгаа алга, адуу ярьж солиорч жүжиглэж байдаг биш хүн ярьдаг төрийн тэргүүн төр засагтай болмоор байна монголчуудаа

    • B
      bitgi medrelt

      medleggui ergvv yumnuudaa tsaats sergeegeed yahin shuud l zovlongui vhne shd bas gemgui humuusig gvtgeed tsaatslahuu mgld bol gemgui humuusig l shuud tsaatsaldag bnoshd harin terni orond bvh nasaarni davj zaaldah erhguigeer horij zovooh heregt

  • Ү
    үглээ.өвгөн

    Хийсэн хэрэгт.оногдох ялыг.нь.өг. Хүний амь.үнэтэй.тоглоом биш!

  • З
    Зочин

    Даварчихсан казакт ялын дээд хэмжээ өгөх хэрэгтэй. Казакууд ер нь их давраад байгаа бүгдийг нь тэр Шинжаан руу нь буцаагаад явуулбал таарна.

  • З
    Зочин

    сэтгүүлч тэнэг тэгэж асуугаад байхдаа яахав дэ

    • �
      🙉

      Үнэн шүү. Төрсөн охиныхоо (ер хэн нэгнийхээ) цогцсыг харахад төрөх сэтгэгдэл гэж юу байдаг юм. Тэнэг юм даа.

  • З
    Зочин

    Арай ч дээ. Олон жил айлсаж амьдарсан хөрш нь байж. Хэрэв трактороор санамсаргүй мөргөсөн бол яахаараа шатаадаг байна? ХҮмүүс ингэ араатан төрхтэй болох гэж.

  • З
    Зочин

    Өмгөөлөгч нар болиоч дээ, хэдий хүнд хэцүү ажил ч гэсэн юун 22 сая төгрөг нэхэх вэ