COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:2026/08/20.jpg
legacy:COP17/20.jpg

COP17 хурал зохион байгуулж буй талбайн цаашдын ашиглалт, зориулалтын талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш 2.4 км-ийн зайд 40 га талбайд COP17 хурлын бүтээн байгуулалт хийсэн. Энэ бүтээн байгуулалтын талбай хурал дууссаны дараа нийслэлийн өмч болон үлдэнэ. Тухайлбал, үндсэн талбай, явган зам, дугуйн зам, дэд бүтэц, 250 хүний багтаамжтай хоёр монгол гэр, нийтийн ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж үлдэж буй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн ундны усны эх үүсвэр. Тиймээс энэ газар барилга, байгууламж барихыг хориглодог. Энд байгаа бүтээн байгуулалтын дийлэнх нь түр байгууламж юм. Тиймээс үлдэх зүйлүүдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн өмчид бүртгэн авна. Энэ талбай бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй яг адилаар иргэд амрах эко орчин болох юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс COP17-ын талбай хүртэл 2.4 км дугуйн замыг тавьсан. Явган болон гүйлтийн замыг тун удахгүй ашиглалтад оруулна” гэв.

legacy:COP17/21.jpg legacy:COP17/22.jpg legacy:2026/08/23.jpg legacy:COP17/25.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ундны усны эх үүсвэр дээрээ барьчихсан байдаг???

  • З
    Зочин

    Монгол морийг гэдрэг тэрийлгэсэн муухай юмаа авч хаявал зөв шүү

  • З
    Зочин

    Энэ хөрөнгөөр боловсруулах үйлдвэр барьсан бол зөв

  • З
    Зочин

    Энд иргэдийг ажлын байраар хангах, орлого нэмэгдүүлэх ямар нэгэн барилга байгууламж, үйлдвэр обьёкт байгаа бил үү? Хэдэн павильон л үлдэх үү? Хийх ёстой ажлаа зүгээр л шоугүй хийгээд сурчихмаар юм даа. Яагаад бүх асуудлыг шоу болгоод, уралдаж очоод, маш олуулаа тууз хайчлаад, чанга чангаар үг хэлээд өөрсдийгөө магтаад байдгийг огт ойлгодоггүй ээ.

  • З
    Зочин

    Их тэнгэрийн амандах хауснууд хэний өмч болоод дууслаа төлөөлөгчдийн үйлчилгээнд зориулсан бүх юм хулгайн замаар дууссан шүү Одоо тэр бүхнийг нарийн тооцох хэрэгтэй

  • З
    Зочин

    Мэдээжийн юмыг яагаад ингэж сүр болгоод байгаа юм бэ?