Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2-р төрөх/9546.jpg

Баянгол дүүрэгт 2026 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэг тарих ажлын хүрээнд нийт 34 хорооны 456 байршилд зүлэг тарьж, нийтийн эзэмшлийн 11 байршилд нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулжээ. Тэгвэл 1 болон 3-р хороонд зүлэг тарьсан байршлуудыг танилцуулж байна. Тухайлбал,

1-р хороонд

185-р цэцэрлэгийн зүүн талд зүлэгжүүлэлт

7а зүүн талд зүлэгжүүлэлт

51-р байрны хойд талд зүлэгжүүлэлт

57-р байрны зам дагуу зүлэгжүүлэлт

68-р байрны хойно, зүүн талд зүлэгжүүлэлт

46, 48-р байрны ард, зам дагуу зүлэгжүүлэлт

Богд-Ар хийдийн баруун хэсэг, тоглоомын талбайд зүлэгжүүлэлтийг хийж ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна.

3-р хороонд

71-р байрны баруун, зүүн хэсэгт зүлэгжүүлэлт

38-р байрны зүүн хэсэгт зүлэгжүүлэлт

50-р байрны зүүн хэсэг, зам дагуу зүлэгжүүлэлт

Вояаж зочид буудлын урд зүлэгжүүлэлт

Гранд плазагийн баруун болон урд хэсэгт зүлэгжүүлэлт

Төмөр замын цагдаагийн зам дагууу зүлэгжүүлэлт

66-р байрны баруун хэсэгт зүлэгжүүлэлт

70-р байрны эргэн тойронд зүлэгжүүлэлт

65-р байрны урд, баруун хэсэгт зүлэг хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, оршин суугчдад ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлээд байна.