ТОДРУУЛГА: “Интермед“ эмнэлгээс тэсэрч, дэлбэрэх бодис илрээгүй. Гадаадын иргэнтэй холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:Intermed2026/01.png

Өнөө өглөө "Интермед" эмнэлэгт тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй мэдээлэл цацагдаж, улмаар цагдаа, тагнуулын байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар бид шууд дамжуулан хүргэсэн.

Тэгвэл дээрх мэдээллийн дагуу холбогдох байгууллагаас тодруулахад "Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчин, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан шуурхай штаб өнөөдөр тус эмнэлэгт үзлэг, шалгалт явуулсан байна. Шалгалтын хүрээнд эмнэлгийн бүх давхар, хонгил болон бусад хэсэгт бүрэн үзлэг хийхэд тэсэрч дэлбэрэх бодис, хэрэгсэл болон бусад сэжигтэй, аюултай зүйл илрээгүй бөгөөд “гадаадын иргэнтэй холбоотой байж болзошгүй” гэх мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна" гэлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буйтай холбогдуулан аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж буй. Иймд иргэдийг баталгаагүй мэдээлэлд автахгүй байх, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах, мөн нийгмийн сэтгэл зүйд айдас, түгшүүр үүсгэж болзошгүй худал мэдээллийг цахим орчинд тараахгүй байхыг дээр дурдсан байгууллагуудаас анхаарууллаа. Террорист үйлдэлтэй холбоотой мэдээллийг зориуд худал мэдээлэх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулдаг аж.

legacy:Intermed2026/02.png legacy:Intermed2026/03.png legacy:Intermed2026/04.png
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хүзүүгүй чөтгөрийн дэглэлт

  • З
    Зочин

    Хаанаасаа дэлбэрэх хийх билээ? Оросууд л гэрээр хийж чадах бх

  • З
    Зочин

    Орос ч гэх үиг. Яах гэж орос эмнэлэг днлбэлэхийн,инээдтэй. Худлаа юманд итгэчээд л цуураад бураад байхын эгэ тэнэг хүмүүс. Нийгмийг донсолгоход амархан байна даа,фб ээр дан эргүү юмнууд,харсан үзсэн болгондоо итгэдэг

  • Н
    Настан

    Уг эмнэлэг нь гаднаа гяланцаг,дотороо паланцаг .Зовсон зүдсэн хүмүүсээс өндөр мөнгө салгах ганц зорилготой хогийн эмнэлэг.Өөрийн үндсэн эмч гэж байдаг юм уу.Юу ч мэдэхгүй баахан дүр үзүүлсэн амьтад.Худлаа зэрэг цолтой.

  • З
    Зочин

    Лалрын Оросыг тэгээд бариад шийтгэж чадах уу? Гөлөг царайлаад тавиад явуулна даа.

  • З
    Зочин

    Hudlaa sur badruulaadnl