Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:elbegdorj eronhiilogch/202412183_629673451768870_1923206532886815294_n.jpg

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2026.08.17/ АТГ-ын үүдэнд 10:30 цагт мэдээлэл хийхээр болжээ. Түүний хувьд өнгөрөгч долоодугаар сард эх орондоо ирсэн ба тэрбээр 2019 оны аравдугаар сараас хойш эх орондоо ирээгүй бөгөөд олон нийт, зарим улстөрчид түүнийг ирж шалгуулахыг шаардаж ирсэн юм.

Өнгөрсөн хугацаанд тэрбээр АНУ-ын Стэнфордын Их сургуульд зочин судлаачаар ажиллаж ирсэн юм.

Тэрбээр, NTV телевизэд өгсөн ярилцлагадаа, "Миний мөрөөдөл бол энэ сайхан үйлдвэр жинхэнэ ёсоор Монгол түмний үйлдвэр болоосой, Монгол Улсын иргэд хувь хүртэх боломж нээгдээсэй гэж боддог. Тэгвэл энэ үйлдвэрийн ирээдүй, хувь заяа илүү баталгаатай болно. Монголчууд Эрдэнэт үйлдвэртээ 100 хувь эзэн болсонд нь амаа барьж явдаг хүмүүс одоог хүртэл байдаг" хэмээн онцолсон байна.

Мөн тэрбээр, "Би 2023 он есдүгээр сард Stanford-ийн их сургуульд сурахаар явсан. Хоёр жил гаруй болоод эх орондоо ирлээ. Надтай холбоотой янз бүрийн яриа гарсан. Үндэслэлтэй нь бага шүү дээ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, өргөж авсан хүүхдүүд маань сайн байгаа. Намайг 7 жил шалгаад “Ямар ч зүйл тогтоогдсонгүй” гээд дууссан. Тэр хүмүүсийн улс төрд л хэрэгтэй байсан юм болов уу даа гэж би боддог" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hovdiin hogiin hulgaichuudiig tolgoi deeree zalj bolohgui

  • З
    Зочин

    Uls eh ornoo gedeg, gadna dotno nuurtei Mongoldoo bol mud dahin turuhgui uls turch doo. Tuunees bolon tuunii hamtran zutgegchdees l ene uls orniig oodteihen amidruulj bgaa hedhen shiidveruud garsan baidag. Umch huvichlal, Bankuudiin huvichlal, Erdenet huvichlal, OT uil ajillagaag ehluuleh geree get metchilen. Oor yamar ch uls turch, uzeed uguyu gesen ch tuuntei duitseh ur nuluutei ajil hiisen n ugui n unen bilee.

  • З
    Зочин

    Өчиггүй яллах ёстой. Эби мэтээс өчиг аваад байвал иймэрхүү дээрэмчид байнга л ял завшсаар, гэмт үйлдэл хийсээр байх болно.