нямбаатар

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 29 сек
60

Намын даргаа бацаанаар нь дуудаж, уушгиныхаа гурван судас тасартал тэмцэнэ хэмээн намын нөхдөдөө үг хаяж явснаа гэнэтхэн л тамга, тэмдгээ ч биечлэн өгөхгүйгээр "сураггүй болсон" экс Хотын дарга маань саяхнаас амь оров. Наадмын өмнөхөн гадаадад сурч байгаагаа сошиалд бичиж байсан тэрбээр саяхан монголд ирсэн талаараа ээлжит хийцтэй цайны влогоороо мэдэгдээд амжсан юм. Гэвч олон нийтэд түүний хийцтэй цайнаас илүүтэйгээр улс төрийн хувьд олон зүйл дээр ам нээх болов уу гэж хүлээлт байсан нь дамжиггүй.

Улс төрд санамсаргүй зүйл гэж үгүй. Энэ утгаараа намрын улс төр эхлэхийн өмнө түүний амь орж буй гол шалтгаан нь нийслэлийн намын даргын албан тушаалтай нь холбоотой байж болох юм. Учир нь ирэх есдүгээр сард нийслэлийн МАН-ын даргын асуудал яригдаж магадгүй талаар бор шувуу аль хэдийнэ нисээд эхэлсэн. МАН-ынхан ч ийм хүлээлттэй байгаа. Үнэндээ өнгөрсөн хавар Х.Нямбаатарыг Хотын даргын ажлаа өгөх өдрийг хүртэл энэ асуудал эрчимтэй яригдаж байсан ч намжиж орхисон. Тухайн үед УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нэр хамгийн хүчтэй яригдаж байсан ч саяхнаас Н.Учрал түүнд эл албан тушаалыг өгөхгүй байх талдаа гарсан гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна. Хэрэв энэ байр суурь нь намар хүртэл хэвээр үргэлжилбэл одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагвад нийслэлийн намаа авч өгөх хувилбар хэрэгжих боломжтой.

Нөгөө талдаа Х.Нямбаатар бол зүгээр сууж байгаад нийслэлийн намаа "Май" гээд өгчих хүн огтоос биш. Түүнийхээ урьтал болгож, саяхнаас амь орж эхэлсэн нь лав. Голын эрэг дээрх мэдэгдэл дээрээ хүртэл эрх баригчид, тэдний худал хуурмаг, нийгмийн сүлжээнд "идэвхтэй" байна гэх үгнүүдийг нэлээн чулуудаж харагдсан. Энэ нь нийслэлийн намаа тийм ч амархан тавиад туучихгүй шүү гэх Н.Учрал руу чиглэсэн сануулга гэлтэй. Ямартай ч энэ бүх үйл явцаас харахад, халуухан хавар үргэлжилж, "Халуухан намар" болох шинжтэй...

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/18

    НЯМБААТАР хот төлөвлөлтөд салхи оруулсан ганц дарга шүү бусад нь хотын газрыг тийрч үхтэл зусалсан Ганц энэ хүн л 7 н буудлын Долгор эмээ, шар хадны Шагдар өвөө ,баян хошууны Балдан нарыг бодит амьдралын нөхцөлд анхаарлаа

  • З
    Зочин2026/08/17

    Нийслэлийн 500 тэр бумийг буцааж өгөхүү. Өгөхгүй

  • З
    Зочин2026/08/17

    Нямбаа ч Хоржин даржин хүндээ

  • Б
    Болор2026/08/17

    Ирээрэй. Нямбаа минь. Бусдын ульж хуцах хамаагүйшүүүүүү

  • I
    Irgen2026/08/17

    Ene huuli shuuh 500 terbum hytadad bhgui kampanid shiljuulseng yagaad shalgahgui bga uom.Door n ajillaj bsan hun shorond.ter ih munge Nymbaatariin munge bizde.Uonaas aigaad shagadgui uom.Hel amtai.tom duugarch.surduulj bgaad tom 2 ajild ochih uom.ZTY.UBTZ aa har.Meregjuliin huniig dairch doromjilsoor bgaad absan.Odoo irged suudliin vahondaa ch suuj chadahgui.binzen ch bhgui.zam n tam.Zam angiin darga nar gj ideed 2.zailj bdg 1 shan oron too bhiimaa.Arai heterch bn.Uchral ene hugshin.chadvargui.meregjiliin bus said naraasaa salaache.aigaad bga uom uu.MAN d egsen handivaar ard tumniig hohirooj bolohgui bizde.NAM gj buzaraa bur bhgui bolgo.MGL d nam shig hereggui uom bhgui.Uneeder binzengui.vagongui.tsalin.tetgever hurehgui iim uls oron bolloo

  • З
    Зочин2026/08/17

    Няибаатар, Оюун-Эрдэнэ, Элбэгдорж нар нэг тэрэгнтй дугуйнууд. Бүгд л ялгаагүй худлаа цэцэрхсэн луйварчид. Тэд нэг нэгнээ чичлэхээс илүү адилхан шоронд сууж байх ёстой.