НЭГ ДОРООС: КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу мэдэх хэрэгтэй вэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
80

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурал маргааш эхэлнэ. Тэгвэл тус хуралтай холбоотойгоор замын хөдөлгөөнд дараах зохицуулалтууд хийгдэх юм. Үүнд:

Авто зогсоолыг түр хаана

1.Нарантуул ОУХТ,

2.Дүнжингарав худалдааны төв,

3.Шинэ 100 айл худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хаана. Иймээс эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар очихоос зайлсхийж, нийтийн тээвэр ашиглах эсвэл зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг хүсье.

Зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээвэр нэвтэрнэ:

1.Дүнжингарав захын баруун урд уулзвараас Дүнжингаравын гудамжийг Зүүн Жанжин 1-р гудамжтай холбосон уулзвар хүртэл;

2.Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэл;

3.Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Дүнжингарав захын баруун урд уулзвар хүртэл авто зам хязгаарлалттай.

Эдгээр хэсгээр хувийн автомашинтай зорчих боломж хязгаарлагдах тул иргэд ойр орчмын өөр чиглэл, нийтийн тээвэр, явган хөдөлгөөнийг сонгохыг хүсье.

Нийтийн тээврийн нэмэлт богино эргэлтийн автобусны чиглэл нэмэгдэнэ:

1.Офицер — Нарантуул — Дүнжингарав чиглэлд,

2.120 мянгат — Хоумплаза — Нарантуул — Дүнжингарав чиглэлд явна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ болох асуудлыг 2022 онд шийдсэн гэсээн

  • З
    Зочин

    татвар төлөгчдийн 300 тэрбум төгрөгөөр ийм тохиромжгүй цаг үед ийм балай хурал хийж байгаа Хүрэлсүх тэргүүтэй МАН ын шоучид наад хурлаа УБ аас өөр газар хийх байсан юм, 50 хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр хэд хоногийн үр дүнгүй хурал хийж байгаа энэ намд хариуцлага тооцох хэрэгтэй сонгуулиар

  • З
    Зочин

    Ард иргэд нь татвар үнииин өсөлтөнд дарлуулж байхад худлаа том том ярьсан поп жүжүүд том жижггүй төсвөөс хагартлааа баяжсан хулгаачууд

  • З
    Зочин

    Төсвийн мөнгө үрж цавчаа шахаа л хийнэ улс ороноо ард иргэдээ туйлдуулж л байна даа

  • З
    Зочин

    нэг поп сайдын гай, тухайн үед нь болиулах байж, хүн ард нь ядарч байхад хурал цуглааны зардал, бөөн чирэгдэл

  • З
    Зүч

    Ямар ч хэрэггүй цуглаан болох биз нөгөө эбэ хүүрийн АСЕАН шиг мөнгө идэх арга болчихгүй бол бүх улс нь хөрөнгө оруулаад цөлжилтийг зогсоож ногоон төгөл болгочихдог бол сайхан даан ч худлаалдаа

  • З
    Зочин

    Новш юмаа .Цаг хугацаагаа яг ачаалалтай үетэй тааруулдаг нь

  • З
    Зочин

    Коммунисм д тавтай морил!