ЭСЯ: АНУ-д оршин суугаа 18-аас дээш насны иргэд бичиг баримтаа биедээ авч явна уу

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:KuveitESYA.jpg

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас тус улсад оршин суугаа монгол иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргалаа. Тодруулбал, АНУ-ын Цагаачлал, гаалийн албанаас тус улсад хууль бусаар оршин суугаа цагаач иргэдийг саатуулах, албадан буцаах үйл ажиллагааг явуулж буйтай холбоотойгоор АНУ-д оршин суугаа 18-аас дээш насны иргэд өөрсдийн холбогдох бичиг баримтыг биедээ байнга авч явахыг зөвлөлөө.

legacy:2026/08/774833131_1063561092696349_1608632627358005249_n.jpg