Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн сонгогдлоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tsenguun gishuun/467482432_565596702918919_4875173895967014951_n.jpg

Ардчилсан залуучуудын холбоо өнөөдөр хуралдаж шинэ Ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг сонголоо. Тус холбооны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын гурван хүн өрсөлдөхөө илэрхийлж, өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан билээ. Тодруулбал,

1. Энхтөр овогтой Галбадрал

2. Дарьсүхбаатар овогтой Билгүүдэй

3. Саруулсайхан овогтой Цэнгүүн нар нэр дэвшсэн юм.

Эхний санал хураалтаар Д.Билгүүдэй 55 хүний санал авч ялагдсан бөгөөд хоёр дахь санал хураалт С.Цэнгүүн, Э.Галбадрал нарын дунд явагдсан юм. Ингээд хоёр дахь санал хураалтад .. хүний саналаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн ялалт байгуулж, АЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.