Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:shatahuun123/oocher1.png

Шатахууны нийлүүлэлтийн доголдолтой холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас шатахууныг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар 50 мянган төгрөгийн хязгаартай олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэр өнөөдөр хэрэгжээд дуусах юм.

Өөрөөр хэлбэл, маргаашаас АИ-92 шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно гэсэн үг. АҮЭБЯ-ны өгсөн мэдээллээр, ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнд наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, таван мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцжээ.

Улмаар ирэх долоо хоногоос шатахууны нийлүүлэлт хэвийн болохыг салбарын яамнаас онцолж буй.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрх мэдэлтнүүдийн мэдэгдлээр 2 өдрийн өмнө хэвийн болох байсан шатахуун олголт өнөөдөр ч газар дээрээ хэвийн болоогүй л байна

  • З
    Зочин

    Шатахуун ямар чухал болох талаар оилгох болсон баих

  • Т
    Танк

    Армата танкиндаа түлш дүүргэж авья байз. 100-д 600литр уудаг чулч байгаа юм.