БОЛОВСРОЛЫН ЯАМ: Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд орон даяар эхэлнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Suragchid 9 sariin 1/suragch-1.jpg

COP17 олон улсын хурал зохион байгуулагдахтай холбогдуулан зарим зохицуулалтыг хийж буй. Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд хэвийн эхэлнэ гэдгийг Боловсролын яамнаас мэдэгдлээ.

Тодруулбал, сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа орон даяар есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Зөвхөн хотын төвийн 70 сургууль, 60 цэцэрлэгийн бүртгэл, бэлтгэл ажлууд цахимаар явагдана.

Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт өчигдөр өглөө зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. COP-ийн арга хэмжээ зохион байгуулагдах бүсийн цэцэрлэг, сургууль 9 дүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ.

Мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, их сургууль, коллежийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс эхэлнэ. Иймд орон нутгаас хотыг зорих оюутан залуусыг есдүгээр сарын 1-нээс хойш ирэхийг зөвлөж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үгүйшдээ. Их дээд сургуул.коллеж йн оюутнуудл гэж байсан. Бүсэд орж буй дунд сургууль.уэцэрлэг цахиаар гээ байснаа больж бна. Учир нь 9-1нээс хүүхдийн цахим хэрэглээг хорьж байна. Эрт л хэлж байнадаг. Яахаараа хохирдог юм. Тэнэгүүдээ

  • З
    Зочин

    Эртээд болохоор 9 сарын 15 эхэлнэ л нээд байсан одоо болохоор 9 сарын 1 нээс гэн юм яасан тоглоомтой юм бэ??? Ажлаа өөрөөр зохицуулчихсан хүмүүсийг баллаад хаячихлаа. Ер нь ядуу улс оронтой байж ямар үхсэн хийж олон улсын хурал хийж хүмүүсийн амьдралд гай болж байдаг юм бэ???