Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 19 сек
130
legacy:2026/08/ao.jpg

Шатахууны хангамж, түгээлт, нөөцийн агуулахыг нэмэгдүүлэх болон газрын тосны хайгуулийн ажлуудад тулгамдаж буй асуудлуудаар АҮЭБЯ, АМГТГ-аас цаг үеийн мэдээллүүдийг өглөө.

2028 оны 08-р сарын 14-ны өдөр буюу өнөөдөр ОХУ-аас нийт 47 вагоноор 2700 тонн АИ92 шатахуун Улаанбаатар хотод ирсэн бол ойрын өдрүүдэд дахин 65 вагон буюу 4000 тонн АИ92 шатахуун ирэхээр хүлээгдэж байна. Ийнхүү шатахууны татан авалтын хэмжээ эрс сайжирч байгаатай холбогдуулан энэ амралтын өдрүүдэд улсын хэмжээнд ШТС-уудад нөхөн хангалт хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгааг АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв мэдээллээ.

ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ХИЙЖ БУЙ ЗУРГААН ТАЛБАЙН АЖИЛ ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРООД БАЙНА

Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улс жилдээ 1,5 сая тонн түүхий нефтийг боловсруулж, бүтээгдэхүүн болгон гарган авах юм. Өнөөдрийн түвшинд Петрочайна, Петроматад, Доншин газрын тос гэсэн гурван компанитай байгуулсан БХГ-ны дагуу дөрвөн талбайд олборлолт хийгдэж байна.

Эдгээр талбайгаас жилд 400 гаруй мянган тонн түүхий нефтийг олборлож байна. Иймээс ч шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхийн тулд Монгол улс газрын тосны олборлолтын хэмжээгээ дахин 1,1 сая тонн-оор нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 10, Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээт 7, Газрын тосны боловсруулах үйлдвэрийн 1 буюу нийт 18 талбайд хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байна.

Гэвч өндөр эрсдэл гарган хайгуул, судалгааны ажил гүйцэтгэж буй гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, эсэргүүцэх, шантаажлах асуудлаас үүдэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан 18 гэрээлэгчийн 6 гэрээлэгч хайгуулын ажлыг хийж чадахгүй, хэзээ дуусах нь тодорхойгүй эсэргүүцэлтэй тулгарсаар байна.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн2026/08/16

    МАН мафиуудаа энэ улс орон чинь сүйрлээ!! Хууль нь гууль боллоо, гадуур амьд явах баталгаа байхгүй болсон!!

  • З
    Зочин2026/08/16

    30 жил цөлөмсөн танай хужаа энэ бариж байгаа үйлдвэрт яг хэдэн хувийг хайж байгаа газраас нийлүүлэх юм чамайг харахад хулгайч нохой шиг гөлөлзөөд худлаа ярьж байгаа чинь илт харин тэмцэгч бүсгүйчүүдийн зөв шүү зогсоох ёстой тэд энэ газрын тосыг эх орондоо авч үлдэх гэж тэмцэж байгаа юм.

  • З
    Зочин2026/08/15

    Гадны гар хөл болсон лалрын солиотой авгай нарыг барьж хориоч

  • Т
    Тэнэгт2026/08/15

    Сансрын хиймэл дагуулаар хайгуул хийгээч!

  • З
    Зочин2026/08/15

    Эр хүмүүс ийм юм яриад хэрэггүй. Охид эх орныхоо төлөө тэмцэж бна. Бид өөрсдөө хийх ёстой. Чадахгүй бол өөр орнотой хамтрая.

  • Г
    Газрын тосоо өөрсдөө эрж хайж, олборлоно уу.2026/08/15

    Зочин

  • Б
    Бат2026/08/15

    Үйлдвэр бариагүй ашиглалтанд ороогүй байхад Газрын тосоо одоо гадагшаа зөөж яаханав дээ Үйлдвэрээ барихаар л зөвшөөрлийг нь өгөөд үйлдвэртээ бүтээгдэхүүн хуваах гэрээг нь хийх хэрэгтэй Одоо бол зогсоох хэрэгтэй

  • З
    Зочин2026/08/15

    Эхлээд Төрийн нэр барьсан хулгайч луйварчдынхаа үйлдлийг хаацайлахаа болиод, шийтгээд, хууль бус хөрөнгийг нь хураачих. Төрийн нэр нүүрээ бүтэн болгочихоод харин Төрийн шийдвэрээ хэрэгжүүлж Төмөр нүүрээ гаргахад асуудалгүй болно доо

  • З
    Зочин2026/08/15

    Хулгай хийсээр байж ард түмэнд итгэлээ алдсан тул ингэхээс өөр гарц байхгүй

  • З
    Зочин2026/08/15

    Хорвоод байхгүй арчаагүй засгийн газар

  • З
    Зочин2026/08/15

    Хятадууд нэг цооногоо дуусгаад дараагийн цооног руу орж байгаа учраас эсэргүүцэж байгаа, гадагш нь зөөж байгааг зогсоохгүй яах юм

  • З
    Зочин2026/08/14

    Малчид л шантаажилж халамж зээл авч байдагдаа

  • З
    Зочин2026/08/14

    Хэ ард түмнээ хашраачихсан юм чинь аргачгүй биз хуурч мэхэлж луйвардаж залилсаар байгаад төрийн нэр барьж харийнхантай хуйвалдаж эх орноо газар нутгаа ҮНС болгоод байгаа юм чинь аргагүй дээ