С.Цэнгүүн: Туулын хурдны зам, хагас коксон түлшийг ярьсны төлөө намайг улсын төсвөөр 40 удаа гадагш аялсан гэж заваарсан
60

Ардчилсан залуучуудын холбоо маргааш /2026.08.15/ хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Тодруулбал, тус холбооны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын гурван хүн өрсөлдөхөө илэрхийлж, өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан билээ. Тэгвэл өөр рүү чиглэсэн дайралтууд ирж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Уйлахаас өөр аргагүй байдал руу намайг шахаж байна. Ах нар нь гайгүй гэсэн залуу бүрээ намнадгаас болж залуус АН-аас үргэж байна. Туулын хурдны зам, хагас коксон түлшийг ярьсны төлөө намайг улсын төсвөөр 40 удаа гадагш аялсан гэж заваарсан" гэв.



.webp)