“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:purevdagva/150150.png

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилго бүхий “Хотын дарга сонсож байна" платформыг нэвтрүүллээ. Иргэд 150-150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар холбогдох боломжтой.

Тус ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва үүрэн холбооны оператор компаниуд болох "Мобиком" корпораци, "Скайтел" групп, "Юнител" групп, "Жи-Мобайл" ХХК, "ONDO" ХХК төлөөлөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатарыг аюулгүй, амьдралын чанар сайтай, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хот болгох эхлэл тавигдлаа. Хот удаан байна, хөшүүн байна, бидэнтэй ойр биш байна, төрийн хүнд суртлыг тулгаж байна гэж иргэд шүүмжилдэг. Бид иргэдийнхээ зөвлөх нь, туслах нь байхын тулд маш сайн сонсох, хүсэлтүүдийн дагуу үр дүн гарган ажиллах тогтолцоонд ийнхүү шилжлээ. 150-150 тусгай дугаар, mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажлын тав хоногт багтаан хариу өгөх юм. Ингэснээр шийдвэрлэлтийн хяналт, эргэх холбоо, иргэдийн сэтгэл ханамж, үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилготой” гэлээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Ганаа

    Сайн байна уу? БЗД 7 хороо Кемпински зочид буудлын урд барилга баригдахаар өдөр шөнөгүй дуу чимээтэй хэцүү байнаа. Хөрсний ус маш гарч байна. Соруулаад л ухаж байгаа.Үе үеийн хотын дарга, дүүргийн засаг даргад энэ газрыг хот мэдэлдээ авч ногоон байгууламж болгох талаар оршин суугчдаас хүсэлт өгдөг боловч авч хэлэлцдэггүй. Гал гарах, эмнэлэгийн машин орох гарах гарц маш муу, орон сууцтай маш ойрхон ийм хот төлөвлөлт гэхээр маш их гайхаж байна. Цааш нь түгээж мэддэг хүнд нь дамжуулж өгөхийг хүсье. Газар дээр нь ирээд харвал бүр сайн байнаа. Баярлалаа

  • З
    Зочин

    Зөв шийдэл байна хамгийн гол нь хэрэгжилтэнд анхаарах хэрэгтэй

  • Г
    Г.Оюунчимэг

    Аква гарден хотхонд улсын комисс ажилуулж өгөөчээ.Захиалагчид хохирч дууслаа