Г.Дамдинням: ОХУ-аас буцаж явна. Үр дүн эхнээсээ гарч сүүлийн 48 цагт 8760 тонн АИ-92 хилээр орж ирээд байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
110
legacy:Damdinnyam/278657951_321424303433380_7318168853965376386_n.jpg

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу ОХУ-д албан томилолтоор ажилласан билээ. Тэгвэл тэрбээр томилолтын үр дүнтэй холбоотой асуудлаар "ОХУ-аас буцаж явна. Яриа хэлэлцээний үр дүн эхнээсээ гарч сүүлийн 48 цагт манай улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 улсын хилээр нэвтэрч орж ирсэн байна. Манай улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн хэрэглээ юм.

Араас нь өнөөдөр орж ирэх 42 вагон буюу 2520 тонн ирж явна.

Өнөөдөр ШТС ууд руу хангалтууд хийгдэж эхэлсэн. Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна.

Маргаашаас Улаанбаатарт түр хугацаагаар мөрдсөн 50К, тэгш сондгойгоор шатахуун олгох, саванд өгөхгүй зэрэг зохицуулалтууд цуцлагдана" гэлээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/15

    ҮХЭР.

  • З
    Зочин2026/08/15

    Үнээ нэмэх жүжиг дуусах шив

  • З
    Зочин2026/08/14

    Замдаа үхэж цогцос бол оо. Орсууд хядаж чадах юм даг

  • З
    Зочин2026/08/14

    Энэ новш ч мөнгөөр туйлж байна дөө

  • T
    tugs2026/08/14

    Өөрөө газар дээр нь биеэрээ шалгаач гадаадаа худлаа ярих амархаан газар дээрээ бүх сумдууд чинь түлш үгүй ,Бензин ч үгүй сар гаран боллоо .Улс хэдэн сумтай тэнд хүн амын хэдэн хувь нь амьдардагыг мэддэгүү өөрөө.

  • Z
    Zochin2026/08/14

    Solongos , hytad yvd bsan ahead yvsan yumuu

  • З
    Зочин2026/08/14

    Төр хувиин аж ахуин ажилаар оролдох хэрэггүи

  • З
    Зочин2026/08/14

    Энэ новшийг өөрийг нь тимонтой нь хамт 24 цаг ингэж оочeрлуулж үзүүлэх юмсан

  • О
    Оросдоо үлдээч амьсгаа2026/08/14

    Шал худлаа

  • З
    Зочин2026/08/14

    татвараа тэглүүлж бхгүй гэж бгад үнэ нэмээд хангалтай өгнө гэж юу гэсэн үг юм .

  • З
    зөв.2026/08/14

    Цуцлахгүй гээд яах билээ. Мөрдвөл дугаарын хязгаарлалттайгаа зөрчилдөөд колонк орж бензин авах машин байхгүй шүү дээ. Инээдтэй зүйл ярьдаг хүмүүс төр барьдаг болсон. ККККК