Алга болсон 10 настай охиныг хайж буй эрлийн багийнхан иргэд олон нийтээс дэмжлэг хүслээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/08/r.jpg

Сураггүй алга болсон 10 настай эмэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагаа 11 дэх өдрөө үргэлжилж байна. Эрэн хайх ажилд Онцгой байдал, Цагдаа, Цэргийн анги, сумын Мэргэжлийн анги болон ар гэрийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүн тасралтгүй ажиллаж байна.

Эрэл хайгуулын бүсийг тэлэх, эрэн хайх ажиллагааны эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор сумын нийт иргэд, залуус, сайн дурынхныг уг ажиллагаанд сайн дураар оролцож, тус дэм болохыг уриалжээ. Эрэн хайх ажиллагаанд оролцохыг хүсвэл Сумын Шуурхай штабын байранд ирж бүртгүүлэх аж.

Мөн биечлэн оролцох боломжгүй иргэд хашаа, саравч, агуулах, худаг, ойр орчмынхоо эзэнгүй болон сэжигтэй газруудыг сайтар нягталж шалган туслахыг хүсчээ.