Төв цэнгэлдэхийн тоглолт хариуцсан захирлаар томилогдсон A COOL согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг зодож танхайрчээ
480

Дуучин A COOL буюу Б.Анхбаяр энэ сарын 8-ны орой Төв цэнгэлдэх хүрээлэнд "The HU" хамтлагийн тоглолтын дараа архидан согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчтай маргалдан биед нь халдаж, ойролцоох эд зүйлсийг эвджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна" гэлээ. Сануулахад, дуучин A COOL нь долоодугаар сарын сүүлээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, тоглолт хариуцсан захирлаар томилогдсон тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.



