Монголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно

Нийгэм
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/5dedc0509f37a-2019-12-09-124703-81378454.jpeg

Энэхүү “Алтан бөмбөг”-ийн эздийг тодруулах хөлбөмбөгийн номинаци тус бүрд эхний гуравт багтсан шилдгүүдийг Монголын хөлбөмбөгийн холбооноос танилцуулж байна.

“Алтан бөмбөг”-ийн "Шилдэг эрэгтэй тоглогч" номинацид нэр дэвшсэн тоглогчдоос А.Дөлгөөн, И.Цэдэнбал, Х.Цэнд-Аюуш нарын гурван тоглогч хамгийн олон санал авчээ.

Монголын хөлбөмбөгийн "Шилдэг эмэгтэй тоглогч" номинацид нэр дэвшсэн тоглогчдоос С.Удвал, О.Цасан-Охин, Т.Цолмон нарын тоглогчид хамгийн олон саналыг авсан байна.

legacy:upload/images/ni/2019/12/09/0610d763694fa4cdf267aa47b98c53d7-124618-1484723083.png

Монголын хөлбөмбөгийн 2019 оны "Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч" номинацид нэр дэвшсэн дасгалжуулагчдаас И.Отгонбаяр, Д.Лүмбэнгарав, З.Баттулга гэсэн гурван багш хамгийн олон санал авсан байна.

legacy:upload/images/ni/2019/12/09/969ba8064475c734b4dc18f0134d9c76-124639-1614867602.png

Харин "Шилдэг футзалын тоглогч" номинацид нэр дэвшсэн тоглогчдоос П.Алтантулга, Э.Пүрэвдорж, М.Чанцал, гэсэн гурван тоглогч хамгийн олон санал авчээ.

legacy:upload/images/ni/2019/12/09/66b7dc1680562770dfa52024189d0e4f-124653-1118125998.png

"Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч" номинацид нэр дэвшигчдээс Ц.Ганболд, Л.Банзрагч, В.Мөнхжаргал гэсэн дасгалжуулагчид бусдаас хамгийн олон саналыг авсан байна.