Коронавирусийн тохиолдол илэрсэн үед ажиллах түргэн тусламжийн хоёр баг бэлэн болжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed-2020-02-18-101348-1885191388.jpeg

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим ажлын талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ хүрээнд коронавирус халдварт өвчний  сэжигтэй тохиолдол илэрвэл  Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, төв салбаруудад уг халдварын үед дуудлагаар үйлчлэх түргэн тусламжийн хоёр багийг томилон, ажиллуулах бэлэн байдлыг хангаад байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд мөрдөх шуурхай мэдээлэх журмыг шинэчлэн баталсан байна.