СУДАЛГАА: 2018 онд Улаанбаатар хотод 1.3 тэрбум тонн хог хаягдлыг булжээ

Нийгэм
admin
Унших: 2 мин 18 сек
00
legacy:resources/images/news/877ea5_ec69e06e09ac311eoriginal_x974-2020-02-19-105804-308698630.jpeg
legacy:upload/images/ni/2020/02/18/sudalgaa-mon-pdf 2-18-2020 11-38-59 PM-233916-1732968736.png

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН БҮТЦИЙН СУДАЛГАА”-г хийж гүйцэтгэжээ. Тус судалгааг ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга байгууламж, цөмийн зэвсгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Азийн сантай хамтран Улаанбаатар хотын 132 өрхийн хэмжээнд явуулжээ. Нийт 1487 дээж дээр тулгуурлан явуулсан судалгааны онцлох баримт, статистик мэдээллийг багцлан хүргэж байна.

1. Монгол Улсын хэмжээнд төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан нийт хог хаягдлын хэмжээ 2018 онд 3’353’548.73 тн-д хүрч, Сүүлийн арван жилийн хугацаанд ДӨРӨВ ДАХИН нэмэгджээ.

legacy:upload/images/ni/2020/02/18/sudalgaa-mon-pdf 2-18-2020 11-05-43 PM-230601-1087647375.png

2. Нийт хог хаягдлын 41.6 хувь нь Улаанбаатар хотод үүссэн бол үлдсэн 58.4 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

legacy:upload/images/ni/2020/02/18/sudalgaa-mon-pdf 2-18-2020 11-08-01 PM-230818-151740271.png

3. Орон сууцанд амьдардаг хүн өдөрт 312 гр, гэрт амьдардаг хүн өдөрт 1034 гр хог хаягдлыг үүсгэдэг байна. 

legacy:upload/images/ni/2020/02/18/sudalgaa-mon-pdf 2-18-2020 11-10-09 PM-231025-314993099.png

4. Дээрх судалгаанд хамрагдсан нийт айл өрх болон судалгааны туршид цуглуулсан бүх дээжний хувьд жингийн эзлэх хувиар үнс (48.2%), хүнсний хаягдал (15.7%), болон шил (9.6%) хамгийн өндөр байв. 

legacy:upload/images/ni/2020/02/18/sudalgaa-mon-pdf 2-18-2020 11-12-40 PM-231253-1170068300.png

5. Гэр хороолол болон орон сууцны өрхийн зуны болон өвлийн улиралд үүсгэдэг нийт хогны бүтцийн ялгааг харуулж байна.

legacy:upload/images/ni/2020/02/18/sudalgaa-mon-pdf 2-18-2020 11-15-19 PM-231542-1943260132.png legacy:upload/images/ni/2020/02/18/sudalgaa-mon-pdf 2-18-2020 11-15-59 PM-231609-1657509467.png

6. Өвөл болон зуны улиралд хог хаягдлын бүтэц үнснээс хамааран нилээд зөрүүтэй байдал үүсгэдэг. Иймд үнсийг хасч тооцон харуулвал хог хаягдлын бүтцийн зөрүү маш бага байна. 

legacy:upload/images/ni/2020/02/18/sudalgaa-mon-pdf 2-18-2020 11-18-02 PM-231813-860110885.png

7. Өрхийн орлогын түвшингээс хамаарсан хог хаягдлын бүтэц ялгаа багатай байна.

legacy:upload/images/ni/2020/02/18/sudalgaa-mon-pdf 2-18-2020 11-19-12 PM-231931-941101914.png

Нэг хүний үүсгэж буй хог хаягдлын хэмжээг авч үзвэл гэр хорооллын нэг оршин суугч зуны улиралд 609.3 гр, өвлийн улиралд 1530.1 гр буюу 2.5 дахин их хэмжээтэй хог хаягдал үүсгэж байгаа нь өвлийн улиралд үнс их үүсч байгаатай холбоотой ажээ. Харин үнсийг хасаж дээрх үзүүлэлтийг гаргавал орон сууц, гэр хорооллын иргэдийн хооронд ялгаа маш бага үүсэж байна. 

legacy:upload/images/ni/2020/02/18/sudalgaa-mon-pdf 2-18-2020 11-22-41 PM-232258-1758075887.png

Ийнхүү судалгааны үр дүнг багцлан үзүүлвэл:

Айл өрхөөс үүсэх хог хаягдлын хэмжээ, бүтэц мөн өөрчлөгдөхийн чинээгээр нэг хүнээс үүсэх хог хаягдлын хэмжээ ч мөн өсөн нэмэгдэж байна.

Орон сууцны айл өрхийн хог хаягдлын хэмжээ, бүтцэд улирлаас хамаарсан өөрчлөлт харьцангуй бага байна.

Үнс нь гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын хэмжээ, бүтцэд хамгийн ихээр нөлөөлж байна.

Айл өрхийн хог хаягдлын 60-аас дээш хувийг дахин боловсруулах боломжтой.

Орон сууцны айл өрхийн хог хаягдлын зонхилох хэсэг нь хүнсний хог хаягдал байна.

Өсөн нэмэгдэж буй хүнсний хог хаягдал нь хог хаягдлаас ялгарах хүлэмжийн хийг нэмэгдүүлж байна.

Айл өрхийн хог хаягдлын бүтцэд орлогын түвшин нөлөөлөх нь бага байна.

Гэр хороололд үүсч буй их хэмжээний үнсний асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг тодорхойлох туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Хог хаягдлын дахин боловсруулалтыг дэмжих үүднээс эх үүсвэр дээр ангилан ялгалтыг хийж хэвшүүлэх нь чухал байна гэх зэргээр тодорхойлжээ.

Судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.

Үүсэх хогны хэмжээг бууруулж, дахин ашиглаж, дахин боловсруулцгаая!