Найман давхраас үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/784dbcbf771a6e3f8bf548c6855ffd76be6015b8-2020-02-19-114045-1041098745.jpeg
legacy:upload/images/ni/2020/02/19/784dbcbf771a6e3f8bf548c6855ffd76be6015b8-113444-2048780707.jpeg

Өнөөдөр 05:14 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 1 хорооллын 720 дугаар байрны 8 давхарт тагтнаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг ОБЕГ-т хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 05:29 цагт очиж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн А /24 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Цэдэвт хүлээлгэн өгсөн байна.

Мөн өчигдөр (2020.02.18) Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Дүүхээ-2” төвийн хойд талын дулаан дамжуулах шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага 20:52 цагт ОБЕГ-т иржээ.

Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 21:12 цагт очиж, Сонгинхайрхан дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/-ийн цогцсыг аврах олс ашиглан 5 минут ажиллан гаргаж, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёр дугаар хэлтэст шилжүүллээ гэж ОБЕГ-аас мэдээлэв.