Дархан-Уул аймагт амиа алдсан гурван охины аав ээж хандивын мөнгөөрөө эмнэлэгүүдэд тоног төхөөрөмж бэлэглэлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/ERG6eRmX0AAUZZW-2020-02-19-115222-406391914.jpeg

Хоёрдугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 1-5 насны гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хүүхдүүдийн  аав, ээж болох Г.Чинбат, Алтанзул нар монголынхоо сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр нийслэлийн ГССҮТ-ийн Түлэнхийн төв болон Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудын нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат зэргийг авч тус тус гурван ширхэгийг бэлэглэлээ.