Дөрөвдүгээр сарын 1-нээс Япон, БНСУ, ХБНГУ руу тусгай нислэг үйлдэнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/90055786_2802078946542807_8226492994828632064_n-164540-1657096819-2020-11-09-131106-1531455520.jpeg

Манай улс ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Япон, БНСУ, ХБНГУ руу дахин нэмэлт нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн талаар УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээллээ. Энэ талаар тус штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн:

“Ирэх сарын 1-нээс тусгай нислэгээр БНСУ, Япон, ХБНГУ-аас монгол иргэдээ татан авахаар бэлтгэл хангаж байна. Нислэгийн багт ХӨСҮТ, МХЕГ-ын эмч байцаагч нар багтана” гэсэн юм. 

Манай улс өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн тусгай нислэгээр 983 иргэнээ эх орондоо авраад байгаа билээ.