Хиамнаас нь бээлий гарч ирсэн Монвурст ХХК-ийг гурван сая төгрөгөөр торгожээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/90784071_3360815147279175_8940814260234092544_o-2020-03-27-124808-401465951.jpeg

Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил гаргасан Монвурст ХХК-ийг Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл ногдууллаа.

Хиаман дотроос бээлий гарч ирсэн гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монвурст ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 / гурван сая/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулхаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар