УДЭТ-аас "Анна Каренина” жүжгийн нэг удаагийн тоглолтын орлогоо хандивлалаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/91403979_1610222229132013_5560827637124825088_o-2020-03-27-182235-939420381.jpeg

УДЭТ-аас нэг өдрийн цалин болон "Анна Каренина" сонгодог жүжгийн нэг удаагийн тоглолтын орлого болох 15 сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа.

COVID-19-ийн халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үе шаттай зохицуулалтуудыг хийн, өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байгаа энэ цагт УДЭТ-ын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан хандив өргөжээ. 

УДЭТ-ын хамт олныг төлөөлж УДЭТ-ын захирал УГЗ Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Уран бүтээл хэлтсийн дарга СТА С.Болд-Эрдэнэ нар дэлхийн театрын өдөр буюу 03-р сарын 27-ны өдөр батламжийг гардууллаа.

legacy:upload/images/ni/2020/03/27/91113346_1610231692464400_8906047045433819136_o-182133-1384940535.jpeg legacy:upload/images/ni/2020/03/27/90278933_1610231719131064_3347600508113125376_o-182142-431579414.jpeg legacy:upload/images/ni/2020/03/27/90299592_987378451677537_8890747654665928704_n-182150-1329823975.jpeg