Манай улсад коронавирусийн халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/нямхүү.jpg

Өнөөдөр ЭМЯ ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү халдварын тандалт, шинжилгээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр:

"Истанбул-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 1 давтан шинжилгээнд Ковид-19 илэрлээ. Ингээд манай улсад батлагдсан 12 тохиолдол бүртгэгдлээ. Тандалт, шинжилгээ үргэлжилж байна. 

Харин Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.  Ингээд үндсэндээ тусгай үүргийн 4 онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулж дууслаа.  Гэвч бид ажиглалтын хугацаанд шаардлагатай тохиолдолд тэдгээр хүмүүсээс дахин шинжилгээ авна.

 Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлалт, хяналтад байна" гэлээ.

Тэрээр мөн бид цаашдаа ч анхаарал сулруулахгүй ажиллана. Иргэд ч мөн 21 хоногийн тусгаарлалтын хугацаанд дүрэм журмыг чанд сахивал бид халдварыг тогтоон барих бүрэн боломжтой гэж мэдэгдлээ.