Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дэлхийн 30 гаруй орны Эрүүл мэндийн сайд нар цахимаар хуралдаж, туршлага солилцов
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Өчигдөр дэлхийн 30 гаруй орны Эрүүл мэндийн сайд нар дэлхийн өнцөг булан бүрээс онлайн хуралдаж, COVID-19 вирусийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцлоо.
Хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сeргeй Диордица болон газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл оролцов.
Тус хуралд оролцогчид улс орныхоо талаар мэдээлэл өгөхийн сацуу ЭМЯ-наас өвчтнүүдийн ор хоног, эмнэлгээс гарах шалгуур, вакцин үйлдвэрлэгдэж нийлүүлэгдэх хугацааны талаарх шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг авлаа.




