"Хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас эрүүл мэндийн ажилтнууд халдвар авч байна"

Нийгэм
admin
Унших: 1 мин 4 сек
60
legacy:resources/images/news/90262845_628776294640477_7200350094346944512_n-2020-05-02-112727-1138984908.jpeg

Өнөөдөр ЭМЯ-наас Ковид-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд коронавирусийн тархалт ямар байгаа талаар мэдээлсэн юм. Тэрээр:

Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор 919 хүн нас барсан нь Ковид-19 халдвар анх бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Ингээд тус улсад нийт нас баралт 9134 боллоо.

Европ тивд халдвар голомтлон гарч буй улс орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас эмнэлгийн ажилтнууд халдвар авах нь нэмэгдэж байна. Тухайлбал, Италид эрүүл мэндийн ажилтнуудын 8 орчим хувь нь халдвар авсан бол Испани улсад энэ үзүүлэлт 16,5 хувьтай байна.

Испанинд өнгөрсөн 24 цагийн дотор 769 хүн халдварын улмаас нас барснаар нийт нас баралт 4800 давлаа. Ялангуяа нийслэл Мадрид хотод халдвар эрчимтэй тархаж 2400 гаруй нас баралт бүртгэгдлээ. Үүнээс улбаалаад Мадрид хотод цогцос хадгалах үйлчилгээ хүндэрч байна. Тиймээс Мадрид хотын орон нутгийн засаг захиргаанаас Шүүхийн шинжилгээний хүрээлэнд зохицуулалт хийж, 200 орчим цогцосыг хадгалах төв бий болгохоор ажиллаж байна" гэсэн юм.

Харин АНУ-д халдвар эрчимтэй тархаж нийтдээ 100 мянга гаруй халдвар бүртгэгдсэн байна. БНХАУ-ын хувьд гадны улсаас импортлогдон орж ирэх халдвар нэмэгдэж байгаа тул өчигдөр шөнөөс эхлэн гадаадын иргэдийг хүлээж авахаа зогсоосон аж.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Ган

    Монголын томоохон компаниуд гээд бх юм үгүй шүү дээ, хө. Бүгд хувийнх. Зөвхөн цэргийн хувцасны үйлдвэр л улсынх. Тэд л үйлдвэрлэж магадгүй. Гэхдээ материал нь тусгай байдаг байх.

  • Z
    Zochin

    End tendees ireed bga tuslamjiin masknuudaa yaasiin be. Eruul mendiin emnelgiin ajilchid yaahaaraa daawuun masj hereglej bgan be damchidaa

  • З
    Зочин

    Бид эмнэлэгтээ ард иргэдийн зүүдэг даавуу гараар хийсэн маск ашиглаж байна өдөр 20-30 өвчтөн үзэж байна сайдын тушаалаар зааснаар эмнэлэгт энгийн маск хэрэглэхгүй гэсэн байдаг

  • И
    Иргэн

    Монголын томоохон компаниуд хамгаалалтын хувцас үйлдвэрлээчээ.Монгол эмч сувилагчидаа халдвараас хамгаалах хэрэгтэй байна.Тэд маань цөөхөн шүү дээ.Мөн цагдаа, онцгой байдлынхан,МХ- ажилтнуудад ч гэсэн хэрэгтэй шүү.

  • З
    Зочин

    Булган аймгийн сумдын эмнэлгүүд хамгаалах хувцас нэг удаагийн маск бээлийний хангалт байхгүй хүрэлцэхгүй байна даа

  • З
    Зочин

    unende mongold uvchin gazar avah yum bol emch nar hamgiin turuund haldvar avahaar l baina. emch suvilagch nart mask odoo ch alga