Бэрхийн уурхайг түшиглэсэн Монголын далд уурхайн музейн ТЭЗҮ батлагдлаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/3 (1)-2020-04-02-085415-1292961552.jpeg

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн Удирдах хорооны гишүүд Л.Оюун-Эрдэнэ сайдад далд уурхайн музейн ТЭЗҮ, барилгын зураг төсөл, төсвийг хүлээлгэн өглөө.

Эдгээр баримт бичгүүд батлагдснаар музейн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжийг бүрдэж байгаа юм. Тухайлбал энэ оны 5 дугаар сараас эхлэн музейн сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил, газрын доорх малталтуудын нэвтрэлтийн ажил, гадна шугам сүлжээ /дулааны болон цахилгаан хангамж, цэвэр усны шугам сүлжээ, ариутгах татуургын байгууламж/ гэх мэт 6-7 ажлууд хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: УУХҮЯ