Ц.Элбэгдорж: Х.Баттулга сонгуульд нэр дэвшвэл би сөрж өрсөлдөнө

Улс төр
adminУнших: 2 мин 2 сек
210
legacy:resources/images/news/1578294341_1578287057_jenco-elbegdorj-hoyor-2-e-2020-04-02-124637-557946847.jpeg

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж маргааш Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирэх тухайгаа жиргэжээ.

Япон Улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдийг татан авах нислэг өнөөдөр 13:05 цагт Улаанбаатараас хөөрч, Токиод орон нутгийн цагаар 19:00 цагт газардана. Тусгай үүргийн онгоц дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 минутад Улаанбаатар хот руу нисэж, 13:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм.

Тэрбээр жиргээндээ “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. Улаанбаатараас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу” хэмээв.

Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу pic.twitter.com/ZcmVYJvGt7

— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) April 2, 2020

legacy:upload/images/ni/2020/04/02/EUkeFO7U0AA0C4G-124803-919079217.jpeg

Мөн "Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ. Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. "Чамайг тэнд хорино" гэж хүртэл бичүүлж сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.

Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Баттулга махны машинаараа хичнээн далайлгаж, дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно.

Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй.

Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно" гэжээ.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    б6 жил өмнө

    Элбэгдорж Батулгын эсрэг нэр дэвшвэл би Элбэгдоржын эсрэг нэр дэвшинэ. ХА ХА ХА

  • З
    ЗОЧИН6 жил өмнө

    ЕРӨӨСӨӨ Л ЭНЭ ХҮЗҮҮГҮЙ ХҮҮР ЧИНЬ ГАЛЗУУРЧ ОРХОРХИСОН ЮМ БАЙНА

  • Z
    Zochin6 жил өмнө

    Battulga ni daanch uuriig ni dursaach ugui l bhad uuruu l ingeed bh yum turuulj duugarsan huhuunii hoshuu huldunu gej ene hun ih sandarch bgaa yum bna daa.seould bsan hun hediidee japan orchihov.uvchtei ornuudaar donshuuchlaad bgaa naad hun chini l harin virus teegch bj medne dee...

  • О
    Одок6 жил өмнө

    Ер нь түрүүлж шорондоо очоод байр сууриа бэхжүүлсан нь хожно шүү

  • М
    мөнхийн хүслэн6 жил өмнө

    ээбии баттулга баттулга гээд л баых юм ...надыгаа мартаа юу... би нь мартаж чадахгүйнээ....

  • З
    зочин6 жил өмнө

    баттулга баттулга өнөөл баттулга өөр хүний нэр олдохгүй байгаа юм байх даа сонгуульд өрсөлдөөд үздээ дур дураан голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүйээ ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг ухаардаг босоон битгий ард түмэныг басамжил !!!!!!!!!!!!!

  • З
    Зочин6 жил өмнө

    Шорондоо очоод сууж бай. Жёнко араас чинь очно.

  • Z
    Z6 жил өмнө

    Huzuugui hulgaich yamar nuureere irj bgaambe

  • Б
    Батулгаас илүү ард түмэн ихэнх н чамайг үзэн ядаж бна юу хий6 жил өмнө

    Зочин бна

  • З
    Зочин6 жил өмнө

    8 жил ерөнхийлөгч хийхдээ монголынхоо модыг бариулсан,МАНАН татуулсан чинь үнэншдээ. Өрсөлдөөд үз,чиний заль, нохойг мэддэг болсон.Нийтээрээ хар зөнгөөрөө үзэн ядаж байгаашдээ.Ингэж үзэн ядуулсан хүн монголд мэдэхгүйм бна.Харья

  • З
    Зочтн6 жил өмнө

    Гутлаа арчаад зангиагаа зүүгээд ирээрэй.Төрийн төмөр нүүр хүлээж бхйна.

  • З
    Зочин6 жил өмнө

    Батулгаас илүү ард түмэн ихэнх н чамайг үзэн ядаж бна юу хийж бүтээсэн юм бэ тэриигээл ярь Баттулга та хоёрын хэрүүл үзэн ядалт бидэнд огтхон ч сонин биш язгуур эрх ашигыг боолчлогч гуай монгол улсад тавтай морил шар хаданы эмнэлэгт тахичмаар тахиул вэ

  • З
    Зочин6 жил өмнө

    тиймээ

  • И
    иргэн6 жил өмнө

    болдогсон чамайг тэлж алахсан гэхдээ үхрээр чамд адуу дэндүү гоёдоно хүзүүгүй новш

  • З
    зочин6 жил өмнө

    Эх орондоо ирээд гэм буруугүй гэдэгээ нотлохнь таны эрхэм үүрэг

  • Z
    zochin6 жил өмнө

    shilen danciig xiij chadcan l xun...

  • З
    Зочин6 жил өмнө

    за монголын шоронд тавтай морил

  • Z
    Zochin6 жил өмнө

    Их эр ээ одоо яана

  • Б
    Бямбаа6 жил өмнө

    Амжилт хүсье дээ

  • Z
    zochin6 жил өмнө

    huurhiiduu

  • З
    Зочин6 жил өмнө

    Эбидээ амижлт хүсье