Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:15 цагт газардана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/91645014_3134452849912982_8506120564371357696_n-2020-04-02-184021-461525931.jpeg

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр иргэдээ эх оронд нь татан авчирж буй Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 20:15 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд газардана. 

Тус онгоцоор БНСУ-д COVID-19 вирусийн халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан 255 том хүн, 6 нярай хүүхэд эх орондоо ирэх бөгөөд ирсний дараа 21 хоногийн хугацаанд тусгаарлагдана. 

Мөн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 том хүн, 5 нярай хүүхэд тээвэрлэн хүргэжээ.

Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна гэж МИАТ ТӨХК-аас мэдээлэв.

legacy:upload/images/ni/2020/04/02/91486451_3134452793246321_641516600461099008_n-183933-1749837263.jpeg