Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцыг хүлээн авахад бэлтгэж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/91623659_2913171575440501_4791253511536902144_o-2020-04-03-155359-170489960.jpeg

Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хүлээн авахад бэлтгэж байна. Тус нислэгээр 266 зорчигчийг тээвэрлэн эх оронд нь авчирж байна.

Тус нислэг нь төлөвлөгөөний дагуу 15:50-д буухаар төлөвлөж байна. 

Бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй аж. 

Мөн Хараацайн жигүүр ХХК, Автобус-5 ХХК, Эрдэм транс ХХК, Тахилт транс ХХК зэрэг компанийн 8 автобус ирсэн зорчигчдыг эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна.