Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замыг 00:00-06:00 цагийн хооронд хаана

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/92103702_1669797243161025_134493125597986816_o-2020-04-07-155658-1373730158.jpeg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний гүүрэн гарцын барилгын ажил явагдаж байна. 

Иймд 2020 оны дөрөвдүгээр сарын 8-16-ны ажлын өдрүүдэд 00:00-06:00 цагийн хооронд уг хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сануулав.