Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барина

Улс төр
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/5e2d025fb2711-2020-06-23-093231-1299158113.jpeg

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлж, эхний шийдвэрүүдээ гаргаж байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв.

Тэрээр "Таван толгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудад үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар боллоо.Станц 450 МВт-ын хүчин чадалтай байна. Оюутолгой ХХК-ийн санал болгосон хөрөнгө оруулалтаас 30 хувь бага, эрчим хүчний өртөг 50 хувь хямд, хөрөнгө оруулалтаа 5 жилд нөхнө. Оюутолгой ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулсан. Багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ " гэв.