Голын эрэгт тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй хүүг хайж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/, copy-2020-03-23-095348-1572309401.png

Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй 4 настай хүүг эрэн хайх ажиллагааг түр зогсоосныг орон нутаг болон ар гэрийнхний хүсэлтээр дахин эхлүүлжээ.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд иргэн Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч байжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 нохойтой, 1 автомашинтай 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэв.

Эх сурвалж: ОБЕГ