Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг Ebarimt апп-аас авдаг боллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/ЦЕГ-2020-04-09-094307-796966253.jpeg
legacy:upload/images/ni/2020/04/09/ЦЕГ-094159-196236831.jpeg

Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцоог нэвтрүүлэх тухай” албан даалгаврын дагуу Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй зарим үйлчилгээг “Цахим төлбөрийн баримтын систем” /e-barimt/ аппликейшнээс авдаг боллоо.

Тухайлбал “Эрүүгийн хариуцлага хүлээж буй эсэх талаарх лавлагаа”, “Буу эзэмшигчийн гэрчилгээний үнэ”, “Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх”, “Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-ний төлбөрийг  “Цахим төлбөрийн баримтын систем”-ээр дамжуулан иргэд, олон нийт гар утаснаасаа интернэт банк ашиглан 300 төгрөгийн шимтгэлтэй төлж авах юм.