"Есдүгээр сарын 01-нээс сургууль, цэцэрлэгийг хичээллүүлэх санал оруулна"

Нийгэм
admin
Унших: 1 мин 52 сек
80
legacy:resources/images/news/2da984ea-6eaf-4a82-97f6-2e024f08d2b1-2020-04-03-150133-1054359291.jpeg

УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаан болж байна. Уг хуралдаанаар коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийв. Тэрбээр “Цар тахлын хүрээ эрчимтэй нэмэгдэж байна. Дэлхийн 190 гаруй улс орнууд боловсролын салбартаа үндэсний хэмжээнд хөл хорио тогтоогоод байна. Үүнд 1.7 тэрбум гаруй хүүхэд, залуус хамрагдаад байна.

Манай улсын хэмжээнд боловсролын салбарын хөл хориог цаг хугацааны хувьд мэдрэмжтэй зохион байгуулсан гэж үзэж байна. Энэ хугацаандаа цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад теле хичээлийг сайн зохион байгуулж гэж эцэг эхчүүд, нийгмийн зүгээс сайшааж байгаа. Монгол Улсад нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед бид дараа, дараагийн асуудлыг судалж байна. Бид ч бас нөхцөл байдал хэцүү үед хуулийн төсөл хэлэлцээд сууж байна. Ямар ч байсан хүүхэд, залуучуудын хичээл, сургалтын асуудлыг орхигдуулахгүйгээр анхаарал хандуулж, хэвийн үйл ажиллагааг ЕБС-ийн сурагчдад теле хичээлээр, оюутнуудад онлайн хичээлээр хангаж байна. Эдгээр хичээлүүдийг тэргүүлэх зэрэгтэй багш нар бэлтгэж буйг онцолъё. Цаашид сургалтын арга хэмжээ теле хичээл болон онлайн сургалтаар явах боломжтой гэж үзэж байна.

Тавдугаар сарын 31-нд энэ хичээлийн жил дуусаж, хичээл, сургалтын үйл ажиллагаа өндөрлөх ёстой. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилээ эхлүүлж, хөл хориог тавдугаар сарын 30 хүртэл үргэлжүүлэх талаар судалж байна. Тиймээс төгсөлт зэрэг бусад үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар судалж, Улсын онцгой комисст танилцуулахаар бэлтгэж байна. Эрүүл мэндийн яамнаас санал авахаар бичиг хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамны саналтай хамтатган салбар яамны саналаа хүргүүлнэ.

Төгсөх ангийн сурагчидтай холбоотой саналыг эцэг эхчүүд хүргүүлж байна. БСШУСЯ-наас эхний ээлжинд гарын авлага, CD, DVD зэргийг улсын хэмжээнд 28 мянга гаруй төгсөх ангийн сурагчдад хүргүүлсэн. 

Одоо үлдсэн нэг сарын хугацаанд онцгой горимд, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, эрүүл мэндийг нь хамгаалсан орчин нөхцөлд зөвхөн 12-р ангийн сурагчид давтлага хичээл орох боломж байгаа эсэхийг судалж, УОК-т танилцуулахад бэлтгэж байна. Ирэх долоо хоногоос манай яамнаас албан ёсны шийдвэр, мэдээллийг танилцуулна. 

Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссоос цаг тухай бүрд нь шийдвэр гаргах болно” гэв.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Za ydaj oyutnuud togsoh angin hol horiog tsutsalmaar bn tanhimar oroh online oroh 2 tes ondoo shuude

  • З
    Зочин

    Oruulah ni zov shuu

  • О
    Оюунболор

    Оюутнуудын онлайн хичээл хангалттай бус байна.Онлайн хичээлийг хийх боломжтой оюутан гэж бна аа мөн боломжгүй оюутан ч гэж бгаа болохоор сургалтын төлбөр гэдэг зүйлийг хий дэмий үрэхгүйн тулд мөн чадвартай боловсон хүчин бэлтгэхийн тулд энэ онлайн хичээлийг зогсоох шаардлагатай гэж үзэж бна.Онлайн хичээл хангалттай бус бгаа тул зохих албан тушаалнууд нь үүнийг зөвөөр шийдэж өгнө үү баярлалаа.

  • З
    Зочин

    Togsox kursiin oyutnuud yax we

  • Z
    Zochin

    Tsetserleg ywj hvvhediin yah gej bna erh jilees surguuld oroh hvvhedvvd yahii dahij tsetserlegt ywah hereg vv ydaj 1sar ch gsn hvvheddiin tsetserlegt ywulmaar bna surguulid oroh hvvhedvvd hets vv yum be yaasan

  • З
    Зочин

    Маш зөв шүү ТАХАЛ ‼үр хүүхдээ ТАХАЛ аас хамгаалах нь нэн тэргүүний зорилт ‼‼‼

  • E
    Enkhzaya

    12r angiudiig hiicheelvvlne gsen vgvv odoo 5:1nd hicheel orohku ymuu

  • S
    suragch

    cd dvd hezee taraaj ogchihwooo