Цагдаагийн алба хаагч осол гаргаж, амиа алджээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:resources/images/news/46444574607c04215ead2babfb36611302b5a218-2020-04-09-124653-1330217619.jpeg

Хөвсгөл аймагт гарсан авто ослын улмаас нэг хүн амь насаа алдаж, гурван хүн гэмтжээ.

Уг хэрэг нь Хатгал тосгоноос 9 км зайд мөнгөлөг өнгийн приус-20 загварын автомашин замын хажуу руу онхолдсон байна. Тус ослын улмаас 25 настай Б газар дээрээ нас барж, автомашинд зорчиж явсан 25-28 насны гурван хүн гэмтжээ.

Улмаар хэргийг шалгахад, нас барсан эрэгтэй уг машиныг жолоодож явсан бөгөөд талийгаач нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажилладаг байжээ. Харин гэмтсэн иргэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба аймгийн цагдаагийн газарт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

tenx-hd