Ц.Ганзориг: Суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй

Нийгэм
admin
Унших: 1 мин
40
legacy:resources/images/news/Zasag-Ganzorig-Medeelel-2020-03-10-111655-1710533475.jpeg

Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийж байна. 

Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС болон бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосонтой холбоотойгоор суралцагчид улиран суралцах асуудал гарахгүй.

Аль болох хоцрогдол гаргахгүй байх тал дээр салбарынхан ажиллаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт 7 сарын 2-ноос эхэлнэ.

Мөн 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох тогтоолыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 82 настай иргэн БНСУ-аас иргэн ирж чадаагүй гэх мэдээлэл гараад байна. Дээрх 82 настай иргэн нь БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр ирсэн. Хандиваар цугласан мөнгийг ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг цар тахлын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй албан хаагчдын цалинг олгоход зарцуулах шийдвэр гарсан. Хувийн сургуулиудын төлбөрийг ирэх жилийн төлбөрт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Маргааш УИХ-аар хуулийн төсөл батлагдах үед эдгээр асуудал тодорхой болно" гэлээ. 

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Теле хичээл бол зүгээр л бараг цан нөгцөөсөн үйлдэл болж байгаа шүү. Хүүхэд яг ойлгож хүлээж авч байгаа нь 10хувь байвал их юм

  • З
    Зочин

    Улираахгүй гэж эеш авна гэвэл инээдтэй юм болох байх даа 2-3 сар л хичээл орсон уу яасан тэрнээс хойш өнөөдрийг хүртэл гэртээ таг байгаа хүүхдүүд яах бол цахим теле хичээл тэр dvd тарааж бэлдүүлэх энэ тэр ч үр дүн гарахгүй л байх гэнэтийн ийм нөхцөл байдал үүссэн үед заавал чичрээд байх хэрэг байна уу даа зүгээр л таг өнжчихгүй дээ тэр цалин хөлс сургалтын төлбөрийг нь хаана хаанаа хохиролгүй зохицуулж болмоор л санагдах

  • З
    Зочин

    Буруу шийдвэр гаргаж байна шүү! бүх л ангийн сурагчид ; бүх оюутнууд адилхан 9 сарын 1-ндээ хичээлдээ орж төгсөх ёстой! Тиймээс амьдралгүй юм ярихаа больж үз! Та нар ийм шийдвэр гаргаснаараа төгсөгчидөд маш их халтай шийдвэр гаргаж байна. Бүтэн хичээлийн жилийн агуулгаа ч бүрэн судлаж амжаагүй байх чинь!

  • З
    Зочин

    Маш буруу шийдвэр байна. Энэ жилийн төгсөгчид төгсөж чадахгү боловсролгүй мэргэжилгүй болох нь байна!