ЕБС болон их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг цахимаар авахыг үүрэг болголоо

Нийгэм
admin
Унших: 2 мин 11 сек
60
legacy:resources/images/news/01_20200409071730-081731-402995584-2020-04-10-091756-921111483.jpeg

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хаах Засгийн газрын чиглэл гарсантай холбогдуулан ЕБС-ийн болон их дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо.

Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будлиантай утас хаягаа буруу өгснөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй үйлдлүүд гарч байгааг дуулгаад тусгаарлалтын журмыг зөрчсөн иргэдэд хариуцлага хүлээлгэж олон нийтэд зарлах, иргэдэд чиглэсэн заавар зөвлөгөөг сайтар өгч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нар санал хэлэв. Тэд хэлэхдээ, Зуслангийн болон аялал жуулчлалын ногоон бүсэд иргэд ууланд алхах, гэр бүлээр агаарт гарах нэрийдлээр гал алдах үзэгдэл цөөнгүй байгаа учраас ногоон бүсэд гарах асуудлыг түр хойшлуулах санал гаргаж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дэлхийн нийтэд тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийн гудамж талбайд ил задгай бие засахгүй, нус шүлсээ хаяхгүй байх, тоглоомын талбайд хүүхэд багачуудыг олноор цуглуулахгүй байх зэрэг асуудлуудад хяналт тавьж ажиллахыг эргүүлээр ажиллаж буй нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад үүрэг болголоо.

Мөн НОБГ, НЭМГ, НМХГ болон Цагдаагийн удирдах газрын удирдлагуудад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж шинэчилсэн төлөвлөгөөг батлуулж ажиллах хэрэгтэйг санууллаа. Нийслэлийн хэмжээнд  хороо дүүргийн хэсгийн ахлагч нарыг олон нийтийн байцаагчийн  хууль ёсны эрх үүрэгтэйгээр ажиллуулах болсон, тэд Зөрчлийн хуулийн дагуу иргэдийн зүй зохисгүй үйлдэлд хяналт тавих, торгууль шийтгэл оногдуулах эрхтэй  болж байгаа нь иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хэрэгжүүлж байгаа үйл хэрэг болохыг олон нийтэд таниулах, бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.

legacy:upload/images/ni/2020/04/10/_20200409071750-081747-819850973-091519-1659778500.png

Иргэдийг амны хаалт хэрэглэж хэвшүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн удирдлагуудад өгөв. Дөрөв болон тавдугаар саруудад халдварын тархалт нэмэгдэх төлөвтэй байгаа талаар ДЭМБ-аас сануулж олон улсад урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж байгаа учраас Монгол Улсын хувьд хяналтаа сулруулж  болохгүй гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан дахин сануулсан юм.

Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр гарахаас сэргийлж, байгаль хамгаалагч нарын ажлыг эрчимжүүлж эргүүл хяналтын ажлыг тогтмол зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг өгсөн талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

                                                                                                                                                                       Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Төгсөх оюутан

    За тэгээд диплом бичиж байгаа оюутнууд яах болж байна нээх сонин юм яриад байх юм ядаж оюутнуудаа хичээлд нь явуулаад оруулаад явсан нь дээр бишүү

  • З
    Зочин

    oyutanuudaa oruulsan deer shu de yalan guya togsoh oyutanuudiig

  • O
    Oyutan

    12r angi bolon oyutnuudaa oruulj bolnoshde maskaaa zvvgel hamgaalad bwal bolnoshde tsahim hichel gher vnehr hudal sangdj bn anagaahin oyutnuud bid nar tsahim hicheeler 100 huwinii 1huwiig ch gvitset oilgj awahkv

  • O
    Oyutan

    Huduu oron nutagt bdg huuhduuded online hiceel hundreltei bn mun mnii mergejiliin huwid mergejiliin hiceeluudn suuri tawigdaj bgaa blhoor canart ur uguujt surgalt awmaar bgaa tul odoonoos online hiceeliig zogsoohg husej bn

  • А
    анараа

    хѳдѳѳ орон нутгийн оюутнууд онлайн хичээл хийхэд маш хүндрэлтэй байна. Хѳдѳѳ малчны хүүхдүүд хүртэл хичээлээ хийх хүсэотэй бгаа боловч сүлжээ дата интэрээс болж онлайн хичээл үзэх маш хүндрэлтэй байна.

  • S
    suragch

    hvvyee