Ховд аймгийн Чандмань суманд Ингэ ихэрлэжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/FB_IMG_1586478766957-2020-04-10-100014-1546062887.jpeg

Монголчууд эртнээс нааш Ингэ ихэрлэх нь сайн цагийн эхлэл, нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн дээдэлж ирсэн. Тэгвэл өчигдөр өглөө /2020.04.09/ Чандмань сумын Жаргалант багийн нутаг "Хар судгийн оргидогийн өвөр" гэх газар хаваржиж байгаа мянгат малчин Дашдоржийн Мягмарын тэмээн сүргээс 6 настай Хүрэн ингэ нь ихэрлэжээ. Үүнээс өмнө 2016 оны хавар Зэрэг сумын Эхэн багийн малчин Галсанбатын Хүрэн ингэ ихэрлэж байсан бол 2017 онд Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Хөөдөөгийн Нямсүрэнгийн  3 настай ингэ ихэрлэж байсан байна.

legacy:upload/images/ni/2020/04/10/FB_IMG_1586478754999-095938-2101896030.jpeg