“Тусгай нислэгийн суудал зарна” гэж иргэдийг залилаж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/90055786_2802078946542807_8226492994828632064_n-164540-1657096819-2020-11-09-131106-1531455520.jpeg

Энэ сарын 17-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэх тов гарсан ч тусгаарлах байрны хүрэлцээгүй байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Үүнтэй холбогдуулан эх орондоо ирэх гэсэн иргэдийг залилан мэхлэх үйлдэл гарч байгааг МИАТ компаниас анхаарууллаа.

Тодруулбал дөрөвдүгээр сарын 17-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгийн хоёроос дөрвөн суудал зарна. Бүх бүртгэлд нь оруулж өгнө гэсэн зар цахим орчинд тархжээ.

Тусгай нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг ЭСЯ, МИАТ компанитай хамтран хийдэг. ЭСЯ-ны фэйсбүүк хаяг, цахим шуудангаар эсвэл хувь хүнээр дамжуулан бүртгэл хийгдэхгүй. Мөн тодорхой шаардлагад нийцсэн иргэдийг нислэгт бүртгэж байгаа. Иймд ард иргэдийг энэ төрлийн залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.