Маргааш бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог IX/1 хүртэл сунгах асуудлыг хэлэлцэнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин 47 сек
190
legacy:resources/images/news/87721001_140448124103890_5605127299910336512_o-2020-03-17-111536-411662680.jpeg

Маргааш /2020.04.14/ 12:00 цагт Улсын Онцгой комисс хуралдана. Тус хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл эхлүүлэхгүй байх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Цар тахлын хүрээ эрчимтэй нэмэгдэж байна. Дэлхийн 190 гаруй улс орнууд боловсролын салбартаа үндэсний хэмжээнд хөл хорио тогтоогоод байна. Үүнд 1.7 тэрбум гаруй хүүхэд, залуус хамрагдаад байна.

Манай улсын хэмжээнд боловсролын салбарын хөл хориог цаг хугацааны хувьд мэдрэмжтэй зохион байгуулсан гэж үзэж байна. Энэ хугацаандаа цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад теле хичээлийг сайн зохион байгуулж гэж эцэг эхчүүд, нийгмийн зүгээс сайшааж байгаа. Монгол Улсад нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед бид дараа, дараагийн асуудлыг судалж байна. Бид ч бас нөхцөл байдал хэцүү үед хуулийн төсөл хэлэлцээд сууж байна. Ямар ч байсан хүүхэд, залуучуудын хичээл, сургалтын асуудлыг орхигдуулахгүйгээр анхаарал хандуулж, хэвийн үйл ажиллагааг ЕБС-ийн сурагчдад теле хичээлээр, оюутнуудад онлайн хичээлээр хангаж байна. Эдгээр хичээлүүдийг тэргүүлэх зэрэгтэй багш нар бэлтгэж буйг онцолъё. Цаашид сургалтын арга хэмжээ теле хичээл болон онлайн сургалтаар явах боломжтой гэж үзэж байна.

Тавдугаар сарын 31-нд энэ хичээлийн жил дуусаж, хичээл, сургалтын үйл ажиллагаа өндөрлөх ёстой. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилээ эхлүүлж, хөл хориог тавдугаар сарын 30 хүртэл үргэлжүүлэх талаар судалж байна. Тиймээс төгсөлт зэрэг бусад үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар судалж, Улсын онцгой комисст танилцуулахаар бэлтгэж байна. Эрүүл мэндийн яамнаас санал авахаар бичиг хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамны саналтай хамтатган салбар яамны саналаа хүргүүлнэ.

Төгсөх ангийн сурагчидтай холбоотой саналыг эцэг эхчүүд хүргүүлж байна. БСШУСЯ-наас эхний ээлжинд гарын авлага, CD, DVD зэргийг улсын хэмжээнд 28 мянга гаруй төгсөх ангийн сурагчдад хүргүүлсэн. 

Одоо үлдсэн нэг сарын хугацаанд онцгой горимд, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, эрүүл мэндийг нь хамгаалсан орчин нөхцөлд зөвхөн 12-р ангийн сурагчид давтлага хичээл орох боломж байгаа эсэхийг судалж, УОК-т танилцуулахад бэлтгэж байна. Ирэх долоо хоногоос манай яамнаас албан ёсны шийдвэр, мэдээллийг танилцуулна. 

Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссоос цаг тухай бүрд нь шийдвэр гаргах болно” гэж байсан билээ. 

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    unshigch

    12р ангийн хүүхдийн DVD uguugui sh dee CD l ugsun bna lee

  • З
    Зочин

    Шийдвэр нь гарсан юм уу

  • З
    Зочин

    1r angia daxiad ulrich surmaar bn aa zuragtaar mynga yum vzed joxon xvvxed xetsvvl bn vsech mdxgve busdiig n deshee dewshvvled ywj bldgve muu 1r angiin xvvxdvvd xetsvv bn aa 12r xvvxdvvdch yxaw tom blsn vzdgee vzsenshde esvvl 7t surguuld ormoor yumaa

  • З
    зочин

    чи зайл

  • З
    ЗӨВ ЗӨВ

    сунгах нь зөв зөв

  • Z
    Zochin

    Sungah heregtei ene jiliin 12 arai 2 2 uliral hvrehtei L suusan iim baihd yaaj togsgoh ym neg mosn 9-1 l orson deer ovdchin tusval togssonii ch heregggui bizdee bas ene jiliin 1-r angiihn yaandaa vsgee ch vzej duusaaagui tele hicheel ntriig bol hodoo oron nutguudaar vzej chadahgui bgaa mash olon hvmvvs bgaa .iim baihd yaj togsgoh ym ta bvhen zov shiidver gargana gj naidaj bn .

  • Z
    zochin

    surguuli oruulj bolhgvi bhaa

  • З
    Зочин

    9сарын 1 хүртэл сунгавал онлайн хичээлээ ч мөн зогсоох хэрэгтэй хөдөө орон нутагт сүлжээгүй байга оюутнууд хохирч бна чанаргүй сургалт дээр нь бас төлбөр нэхэлт гээд зөндөө л асуудал бна энэ жил онлайн хичээлээ үзэж бгаа ч намар ороод шалгалтаа өгөж болохгүй гэжүү. Өвчин их дэгдэж бгаа үед хөдөө байвал л эрүүл байхаар байхад заавал онлайн хичээл гээд хүний хөл ихтэй төв бараадах шаардлагатай болоод бна

  • З
    Зочин

    Япон солонгос гэх орнууд зүгээр л байх юм. Хичээлээ оруулвал зүгээр дээ гаднаас л вирус орж ирж байгаа шүү дэ. Тусгаарлалтанд орсон бас халдвар авсан хүмүүсдээ сайн хяналт тавиж асарч байгаа эмч сувилагч нартаа халдаачихгүй бол аюулгүй.мэдээж суралцагч нарт сайн хариулага өгөх хэрэгтэй

  • З
    Зочин

    Монгол шиг зүгээр вирус гарсны сургаар хичээлээ ингэж хорьдог улс байнуу? Эхний удаагийн сунгалт бол зөв байсан дотоодод вирус орж ирснүү ирээгүй юу гэдгийг мэдсэн. Тэгээд ямарч вирусгүй байгаа улс гаднаас л орж ирэхийг тооцоолж хилээ сайн хяналттай заримыг нь хааж хичээл сургууль ажил хөдөлмөрөө явуулж эхлүүлэх хэрэгтэй байсан юм. Аргагүйл дэлхийн хөгжлөөс 200 жил хоцорсон ард түмэндээ.

  • D
    D

    Joloonii.kurs hezee neehin bol

  • С
    Сурагч

    12ыхны асуудлыг хурдн шийдж өгөөчээ

  • З
    Зочин

    амиа бодсон, хичээлээ хийдэггүй оюутан сурагчидтай улс хохь нь тэнэг лалрууд хаха

  • З
    Зочин

    zamaa xezee xaax we xurdan xaaj ogooch

  • А
    ахмад 5астан

    болохгүйээ.. гаднаас голомтоос баахан хүмүүсийг тээвэрлэн авчранштээ би лав хүүхдүүдээ явуулахгүй...

  • О
    Оюутан

    Орылдоо сда гжж эрдэм мэдлэгийн төлөө боол мэт зүтгэвэл юу гэдэг билээдээ

  • З
    Зочин

    Ydaj surgaltiin tuvuudee neegeechee . 1 angidaa 3.4 hun bhar zohion bguulahgui bol hii tureesend orood 10 sayiin urund unachlaa.

  • О
    Ок

    Сунгах хэрэгтэй үр хүүхдээ ХАМГААЛАХ ёстой

  • З
    Зочин

    12-р ангийхнийг харж үзэж болдоггүй юм уу? Энэ аюулт цар тахал хэзээний Монголд орж ирээд зарим нь бүүр эдгэрээд гарч байна. 12 -ийн хичээл сургалт эхлэвэл аюул болно шүү дээ!