ХЭКҮ-ын дарга Ж.Бямбадорж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/93580008_223990282255975_8165270160169500672_n-2020-04-14-141037-669664606.jpeg

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр /2020.04.14/ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Түүний  "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаатай   "Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцах хэрэгтэй"  хэмээн утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Энэ нь олон хүний дургуйцлийг хүргэсэн бөгөөд иргэн Г.Загдааг хуулийн байгууллага шалгаж, 461-р хорих ангид нэг сарын хугацаанд хорихоор болсон.

Ц.Бямбадоржийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр  14.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

Тэрбээр 2010 онд ХЭҮК-ын даргаар томилогдсон бөгөөд 2016 онд улиран томилогдсон юм.